БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ СЭТГҮҮЛЧДЭД ТАНИЛЦУУЛЛАА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд өнөөдөр /2026.02.26/ компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан 2026 оны төлөвлөгөө, хүлээгдэж буй гүйцэтгэлийн мэдээллийг сэтгүүлчдэд танилцууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулж, 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж Монгол Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж ажиллалаа.

2025 онд нүүрсний зах зээл уналттай, үнэ буурсан хэдий ч борлуулалтыг тасралтгүй хэвийн явуулж, тээврийн зохион байгуулалтыг сайжруулснаар 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэн нийт хувьцаа эзэмшигчдэд 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар ажиллаж байна.

Мөн Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолой, Нүүрс тээврийн конвейер зэрэг нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн төслүүдийг ашиглалтад оруулж, ордын нөөц баялгийг нэмэгдүүлэн урт хугацаанд үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн.

2026 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 35 сая тонн нүүрс олборлож, 32.9 сая тонн нүүрс борлуулан, 7.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн.
Мөн УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу нээлттэй хувьцаат компани болох, Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг үе шаттайгаар ханган ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана 9 минутын өмнө
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ СЭТГҮҮЛЧДЭД ТАНИЛЦУУЛЛАА 1 цагийн өмнө
“Улаанбаатар кап” тэмцээнд оролцогчид сургалтын тэтгэлэгт хамрагдахаар боллоо 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар тус эмнэлгийн удирдлага мэдээлнэ 7 цагийн өмнө
Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна 23 цагийн өмнө
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав Өчигдөр
Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой Өчигдөр
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ Өчигдөр
ЗГ: -“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН I ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО Өчигдөр
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ Өчигдөр
НИТХ-ЫН ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛОН БУСАД АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/02/24
Сүхбаатар аймагт сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ 2026/02/24
11 АЙМГИЙН 43 СУМ ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА 2026/02/24
ҮЙЛ ЯВДАЛ: “Шинэ цас-2026” уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт болно 2026/02/24
Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна 2026/02/23
"Сайн" картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно 2026/02/23
Цасан шуурга шуурч, салхи секундэд 24 метр хүрнэ 2026/02/23
Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна 2026/02/23