БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

11 АЙМГИЙН 43 СУМ ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдлыг үнэлэхэд хоёрдугаар сарын 20-ны байдлаар 11 аймгийн 43 суманд цагаан зудтай, 13 аймгийн 47 сум цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.

Үүнээс Баян-Өлгийн Сагсай, Увсын Түргэн, Сагил, Малчин, Тэс, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун, Хяргас, Тариалан, Өндөрхангай, Ховдын Булган, Үенч, Алтай, Завханы Сонгино, Цэцэн-Уул, Тэс, Баянтэс, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Хангал, Дашинчилэн, Өвөрхангайн Сант, Гучин-Ус, Баянгол, Төгрөг, Өлзийт, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Хушаат, Цагааннуур, Орхон, Сайхан, Сант, Жавхлант, Хүдэр, Дархан-Уулын Орхон, Дархан, Хонгор, Шарынгол, Төвийн Заамар, Дорнодын Дашбалбар, Сэргэлэн сумдын нутгаар цагаан зудтай.

Баян-Өлгийн Булган, Увсын Давст, Зүүнхангай, Завханы Алдархаан, Түдэвтэй, Тэлмэн, Сантмаргац, Цагаанхайрхан, Их-Уул, Отгон, Тосонцэнгэл, Баянхайрхан, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Баянхонгорын Жаргалант, Галуут, Заг, Булганы Хишиг-Өндөр, Булган, Баяннуур, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Сэлэнгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Мандал, Түшиг, Алтанбулаг, Шаамар, Баянгол, Сүхбаатар, Төвийн Угтаалцайдам, Алтанбулаг, Өндөрширээт, Дундговийн Адаацаг, Хэнтийн Өндөрхаан, Норовлин, Өлзийт, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Баянмөнх, Дорнодын Чулуунхороот, Чойбалсан, Цагаан-Овоо, Халхгол, Гурванзагал сумдын нутгаар цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
11 АЙМГИЙН 43 СУМ ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Шинэ цас-2026” уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт болно 3 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна 19 цагийн өмнө
"Сайн" картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно 20 цагийн өмнө
Цасан шуурга шуурч, салхи секундэд 24 метр хүрнэ 21 цагийн өмнө
Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна 21 цагийн өмнө
УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ 21 цагийн өмнө
Филиппинд Монгол Улсын иргэн Б-г тагнуулын хэргээр баривчилжээ 23 цагийн өмнө
УИХ-ын хаврын чуулганаар Татварын хуулийн төслүүдийг хэлэлцэнэ Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 96 УДААГИЙН ДУУДЛАГААР 20 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй Өчигдөр
Дарханы “ДЦС -II” төслийн тооцооллыг яаралтай хийхийг үүрэг болголоо 2026/02/13
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо 2026/02/13
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 2026/02/13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна 2026/02/13
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР САР ШИНЭЭР ХАШААГАА НЭЭХИЙГ УРИАЛЛАА 2026/02/13
Шадар сайд Х.Ганхуяг Баянхонгор аймгийн онцгой байдлын газарт ажиллав 2026/02/13
Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн амрах хуваарь 2026/02/13
Э.АРИУНТУНГАЛАГ ГҮЙЛТИЙН ЦАНЫН 10 КМ-ИЙН ЧӨЛӨӨТ ТӨРӨЛД 83-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ 2026/02/13
Сар шинийн барилдаанд оролцох аймаг, цэргийн цолтой бөхчүүд 2026/02/13