БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэг байгуулна. Өнөөдрийн байдлаар 1241  өрхийг хийн түлшинд шилжүүлж, хий цэнэглэх 18 цэгийг ашиглалтад оруулаад байна. Мөн өдөрт дунджаар 90–100 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай  “Энэ онд агаарын бохирдол ихээр үүсдэг Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн түлш рүү шилжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 1241  өрхийг хийн түлшинд шилжүүлж, хий цэнэглэх 18 цэгийг ашиглалтад оруулаад байна. Энэ хүрээнд сар шинийн баярын ачаалал ихтэй энэ өдрүүдэд хийн хэрэглээнд шилжсэн айлуудын нөхцөл байдал, хэрэглээ, үр дүнтэй танилцаж байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж байгаа. Тухайлбал, дүүжин тээврийг энэ онд ашиглалтад оруулж, трамвай төслийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс гадна Туулын хурдны зам, Тойрог нэгдүгээр зам зэрэг Улаанбаатар хотод анх удаа зургаан эгнээтэй, зогсолтгүй хөдөлгөөнтэй авто замуудын зураг төслийн ажил дуусаж, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн” гэв.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны иргэн Г. Хандсүрэн “Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумын хүн. Чингэлтэй дүүрэгт нүүж ирээд 50 гаруй жил амьдарч байна. Өмнө нь энгийн дөл зуух хэрэглэдэг байсан бол хийн түлшинд шилжээд нэг сар гаруй болж байна. Хийн түлш хэрэглэснээр нүүрс түлэхгүй, үнс нурамтай зууралдахгүй, утаа тортог гарахгүй, гэрийн температур жигд тун сайхан байна. Сар шинийн баяраар зочин их ирж, бууз их жигнэж байгаа тул хийн хэрэглээ нэмэгдэж байна. Эхний хоёр сард хийн түлшийг хөнгөлөлттэй үнээр авч байгаа. Нэг баллон хийг 39 мянган төгрөгөөр цэнэглүүлж, 3–4 хоног хэрэглэж байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Сайн" картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно 26 минутын өмнө
Цасан шуурга шуурч, салхи секундэд 24 метр хүрнэ 1 цагийн өмнө
Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна 1 цагийн өмнө
УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ 1 цагийн өмнө
Филиппинд Монгол Улсын иргэн Б-г тагнуулын хэргээр баривчилжээ 3 цагийн өмнө
УИХ-ын хаврын чуулганаар Татварын хуулийн төслүүдийг хэлэлцэнэ 5 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 96 УДААГИЙН ДУУДЛАГААР 20 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 6 цагийн өмнө
Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй 7 цагийн өмнө
Дарханы “ДЦС -II” төслийн тооцооллыг яаралтай хийхийг үүрэг болголоо 2026/02/13
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо 2026/02/13
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 2026/02/13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна 2026/02/13
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР САР ШИНЭЭР ХАШААГАА НЭЭХИЙГ УРИАЛЛАА 2026/02/13
Шадар сайд Х.Ганхуяг Баянхонгор аймгийн онцгой байдлын газарт ажиллав 2026/02/13
Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн амрах хуваарь 2026/02/13
Э.АРИУНТУНГАЛАГ ГҮЙЛТИЙН ЦАНЫН 10 КМ-ИЙН ЧӨЛӨӨТ ТӨРӨЛД 83-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ 2026/02/13
Сар шинийн барилдаанд оролцох аймаг, цэргийн цолтой бөхчүүд 2026/02/13
ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН МОНГОЛ УЛСАД НОГДОХ ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЭВ 2026/02/13
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН УУРХАЙН НҮҮРС АЧИЛТЫН ХЭМЖЭЭ 5 САЯ ТОННЫГ ДАВЛАА 2026/02/13
Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо 2026/02/13