БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй холбогдох албаныхан Азийн гамшгийн бэлэн байдлын төв (Asian Disaster Preparedness Center-ADPC)-ийн гүйцэтгэх захирал ноён Аслам Первайз тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, тэсвэртэй байдлыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Монгол Улс 2025 оны 12 дугаар сард Азийн гамшгийн бэлэн байдлын төвд гишүүнээр нэгдсэн. Улаанбаатар хотыг дижитал технологи бүхий ухаалаг, эко хот болгон хөгжүүлэх эн тэргүүний зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Иймд хотын түвшний эрсдэлийн үнэлгээ, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц, хот төлөвлөлтийн шийдлийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна” гэдгээ уламжлав. 

“Азийн гамшгийн бэлэн байдлын төв” (Asian Disaster Preparedness Center-ADPC)-ийн гүйцэтгэх захирал Аслам Первайз цаашид Улаанбаатар хотыг гамшигт тэсвэртэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, аюулгүй, тогтвортой хот болгон хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, шат дараатай төлөвлөгөө гарган хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Ташрамд дурдахад, Тайландын Хаант Улсын Бангкок хотноо төвтэй 1986 онд байгуулагдсан тус төв нь Ази, Номхон далайн бүс нутагт гамшиг болон уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өндөр туршлагатай, мэргэжлийн байгууллага юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна 1 цагийн өмнө
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав 2 цагийн өмнө
Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой 2 цагийн өмнө
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ 3 цагийн өмнө
ЗГ: -“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” хэлэлцэж байна 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 9 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН I ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО Өчигдөр
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ Өчигдөр
НИТХ-ЫН ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛОН БУСАД АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА Өчигдөр
Сүхбаатар аймагт сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ Өчигдөр
11 АЙМГИЙН 43 СУМ ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Шинэ цас-2026” уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт болно Өчигдөр
Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна 2026/02/23
"Сайн" картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно 2026/02/23
Цасан шуурга шуурч, салхи секундэд 24 метр хүрнэ 2026/02/23
Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна 2026/02/23
УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ 2026/02/23
Филиппинд Монгол Улсын иргэн Б-г тагнуулын хэргээр баривчилжээ 2026/02/23
УИХ-ын хаврын чуулганаар Татварын хуулийн төслүүдийг хэлэлцэнэ 2026/02/23
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 96 УДААГИЙН ДУУДЛАГААР 20 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 2026/02/23