БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Улаанбаатар хотын Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна. Тодруулбал, Яармаг, Арцат дахь барилгын дүүргэлт өрлөгийн ажил хийгдэж байгаа бол Өнөр хороолол буудлын өрлөгийн ажил дуусаж, дүүжин тээврийн системийн тохиргооны ажил үргэлжилж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 15-наас тросс сүвлэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Яармаг-Хархорин чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн байдлаар 18-ыг босгосон бөгөөд нийт 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгаад буй. Дүүжин замын тээвэр нь замын түгжрэл, зам тээврийн осол, цаг агаарын хүндрэлээс үл хамааран тогтсон хуваарийн дагуу найдвартай ажиллах дэлхийн хамгийн аюулгүй тээврийн хэрэгслээр бичигдэх болсон.

Дэлхийн банк болон Олон улсын нийтийн тээврийн холбооны судалгаагаар хотууд дүүжин замын тээврийг нийтийн тээврийн үндсэн сүлжээндээ нэгтгэснээр зорчих хугацаа богиносож, хүртээмж нэмэгдэн, аюулгүй байдалд бодит ахиц гардаг нь тогтоогдсон байна. Тухайлбал, Ла-Пас хотод дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор иргэдийн зорчих хугацаа дунджаар 22-50 хувиар буурчээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна 1 цагийн өмнө
"Сайн" картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно 1 цагийн өмнө
Цасан шуурга шуурч, салхи секундэд 24 метр хүрнэ 2 цагийн өмнө
Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна 3 цагийн өмнө
УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ 3 цагийн өмнө
Филиппинд Монгол Улсын иргэн Б-г тагнуулын хэргээр баривчилжээ 4 цагийн өмнө
УИХ-ын хаврын чуулганаар Татварын хуулийн төслүүдийг хэлэлцэнэ 7 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 96 УДААГИЙН ДУУДЛАГААР 20 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 8 цагийн өмнө
Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй 9 цагийн өмнө
Дарханы “ДЦС -II” төслийн тооцооллыг яаралтай хийхийг үүрэг болголоо 2026/02/13
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо 2026/02/13
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 2026/02/13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна 2026/02/13
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР САР ШИНЭЭР ХАШААГАА НЭЭХИЙГ УРИАЛЛАА 2026/02/13
Шадар сайд Х.Ганхуяг Баянхонгор аймгийн онцгой байдлын газарт ажиллав 2026/02/13
Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн амрах хуваарь 2026/02/13
Э.АРИУНТУНГАЛАГ ГҮЙЛТИЙН ЦАНЫН 10 КМ-ИЙН ЧӨЛӨӨТ ТӨРӨЛД 83-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ 2026/02/13
Сар шинийн барилдаанд оролцох аймаг, цэргийн цолтой бөхчүүд 2026/02/13
ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН МОНГОЛ УЛСАД НОГДОХ ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЭВ 2026/02/13
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН УУРХАЙН НҮҮРС АЧИЛТЫН ХЭМЖЭЭ 5 САЯ ТОННЫГ ДАВЛАА 2026/02/13