БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН I ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцууллаа.

    Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд Нийслэл хотын шууд төсвийн орлогыг 438 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр хотын нийт төсвийн орлогыг 2 их наяд 497.8 тэрбум төгрөгөөр, нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцсон байна. Үүнд “Сэлбэ 20 минутын хот корпорац”-аас хариуцан хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нийт 8575 айлын 113 блок барилгын ажлыг эхлүүлж 2026-2027 онд үе шаттайгаар борлуулж, ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс энэ онд 438 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Үнэт цаасны орлогын хувьд холбогдох хууль тогтоомжийн дагуу 200 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалж ДЦС-5 төслийн нийслэлийн хариуцах хөрөнгөд тусгасан байна. Төсвийн зарлагын хувьд Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголд урсгал зардал хооронд 8.8 тэрбум төгрөгийн зохицуулалт хийжээ. Үүнд “Улаанбаатар хотын хий хангамжийн удирдлагын газар”-т 1.3 тэрбум, “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-т 2.4 тэрбум, “Сүү” хөтөлбөрийг өргөжүүлж, дотоодын аж ахуй нэгжүүдийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгоход 5 тэрбум, ашиглалтын шаардлага хангахгүй түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлахад 0.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байна. Харин дамжуулан зээлдэх үйлчилгээг 4.6 тэрбум төгрөгөөр, Нийтлэг үйлчилгээний газрын төсвийг 2.1 тэрбум, Нийтийн тээврийн бодлогын газрын төсвийг 2.1 тэрбум төгрөгөөр бууруулахаар тус тус тооцжээ.

    Мөн нийслэлийн 2026 оны төсвийн урсгал зардлыг 71.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байна. Үүнд “КОП-17” үйл ажиллагаатай холбоотойгоор хурлын байр байгууламж, үйлчилгээг түрээсийн хэлбэрээр зохион байгуулахад холбогдох зардалд 70.1 тэрбум төгрөг тусгахаар тооцсон байна. Үнэт цаас гаргахад шаардлагатай зардалд 1.5 тэрбум төгрөг тусгажээ. Түүнчлэн Нийслэлийн 2026 оны хөрөнгийн зардлыг 5.3 тэрбум төгрөгөөр бууруулж 566.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Г“ хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн ажлыг 0.5 тэрбум, Гандантэгчилэн хийдийн зүүн өргөн чөлөөний тохижилт ногоон байгууламжийн зардлыг 4.8 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Харин 2025 оны жилийн эцэст санхүүжилт нь олгогдоогүй 9 төсөл, арга хэмжээнд 2.4 тэрбум, төсвийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжиж байсан ч санхүүжилт татагдсан 4 төсөл, арга хэмжээнд 9.4 тэрбум, нийслэлд хэрэгжих шинэ төсөл, арга хэмжээнд 9.8 тэрбум, “Улаанбаатар трам” төслийн 2-р дугаар шугамын ажилд 350 тэрбум, ДЦС-5 төсөлд 200 тэрбум төгрөгийг тус тус нэмж тусгахаар болсон талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгчид санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, НИТх-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан КОП-17 үйл ажиллагаатай холбогдуулан түрээсийн үйлчилгээнд зарцуулахаар 70 тэрбум төгрөг төсөвлөсөн нь аж нэгжүүдэд сонгон шалгаруулалтаар оролцоход нээлттэй эсэхийг тодруулсан бол НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт хоёр сар хүрэхгүй хугацаанд төсвийг их наяд орчим төгрөгөөр нэмэгдүүлж оруулж ирж байгааг шүүмжиллээ. Түүнчлэн “Сүү” хөтөлбөр дүүргүүд төсөв батлагдсаны дараа батлагдсан учир дүүргүүдэд хөтөлбөрт зарцуулах төсөв байхгүй, тиймээс үүнийг хэрхэн шийдэх талаар НИТХ-ын төлөөлөгч, БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан тодрууллаа. НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү дэд бүтцийн асуудлыг хөндсөн бол НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа үр дүн нь тодорхойгүй “Улаанбаатар трам” төслийн 2-р шугамын ажилд 350 тэрбум төгрөг төсөвлөж байна хэмээн байр сууриа илэрхийллээ. НИТХ-ын ээлжит бус Х хуралдааны II хэлэлцүүлэг ирэх сарын 2-нд бөгөөд Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах II хэлэлцүүлэг болно.

    Эх сурвалж: НИТХ-ХМОНХА Сүүлд нэмэгдсэн
    • НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН I ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО2026/02/24 15:21
    • НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС X ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА2026/02/24 12:40
    • "ӨСВӨР НАСНЫ ОХИДЫГ ҮЕ ТЭНГИЙН ДАРАМТААС АНГИД, АЮУЛГҮЙ ОРЧИНД СУРАЛЦАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ" ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖИШИГ СУРГУУЛИУДЫГ СОНГОЛОО2026/02/11 15:58
    • НЭГДСЭН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА2026/02/10 13:53
    • "СУРГУУЛИЙН ЭРГҮҮЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ"-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ2026/02/09 15:37
    • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЖ, ЯРИЛЦЛАА2026/02/09 14:11
    • НИЙСЛЭЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА2026/02/06 19:56
    • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ2026/02/06 15:47
    • ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭДИЙН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ХҮРТЭЭМЖИЙГ 73.7 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖЭЭ2026/02/06 12:56

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН I ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 1 цагийн өмнө
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ 1 цагийн өмнө
НИТХ-ЫН ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛОН БУСАД АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 5 цагийн өмнө
Сүхбаатар аймагт сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ 6 цагийн өмнө
11 АЙМГИЙН 43 СУМ ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Шинэ цас-2026” уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт болно 10 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна Өчигдөр
"Сайн" картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно Өчигдөр
Цасан шуурга шуурч, салхи секундэд 24 метр хүрнэ Өчигдөр
Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна Өчигдөр
УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ Өчигдөр
Филиппинд Монгол Улсын иргэн Б-г тагнуулын хэргээр баривчилжээ Өчигдөр
УИХ-ын хаврын чуулганаар Татварын хуулийн төслүүдийг хэлэлцэнэ Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 96 УДААГИЙН ДУУДЛАГААР 20 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй Өчигдөр
Дарханы “ДЦС -II” төслийн тооцооллыг яаралтай хийхийг үүрэг болголоо 2026/02/13
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо 2026/02/13
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 2026/02/13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна 2026/02/13
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР САР ШИНЭЭР ХАШААГАА НЭЭХИЙГ УРИАЛЛАА 2026/02/13