БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн онцгой байдлын алба хаагчидтай уулзаж, санал сонслоо

Г.Оюунтуяа
2026/02/09

НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр Нийслэлийн онцгой байдлын газарт ажиллаж, алба хаагчидтай уулзжээ.

 Энэ жил Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлээс зөвлөлөөс галын эсрэг менежментийг шинэчилж Нэгдсэн шуурхай удирдлагын төв нээж, гал, усны аврах дуудлагын үед очих хугацааг багасгах, газын хэрэглээтэй холбоотой осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах, газар хөдлөлтөд бэлтгэлтэй байх зэрэг үндсэн бодлого баримталж ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчидтай нээлттэй ярилцаж, ажлын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон энэ жилийн хийж хэрэгжүүлэх ажилтай холбоотойгоор саналыг сонслоо.

Нийслэлийн хэмжээнд гал унтраах нийт 16 анги байгаа үйл ажиллагаа явуулж байна. Нутаг дэвсгэр, хүн амын нягтралаас хамаарч ажлын ачаалал харилцан адилгүй байна. Тухайлбал, Нийслэлийн аврах гал унтраах 10-р ангид өдөрт багадаа 2-3 дуудлага ирдэг байна. Улирлын онцлогоос хамаарч дуудлагын тоо харилцан адилгүй байна. Аврах ангийн аврагчид, гал сөнөөгчдийн хувьд мэргэжлийн ур чадвар, бие бялдрын үзүүлэлтээр гаднын улс орнуудтай эн зэрэгцэхүйц хэмжээнд гэдгийг онцоллоо. Харин сүүлийн үед ихээр баригдаж буй өндөр барилга, шилэн фасадтай барилгуудад гал гарсан үед туршлага, аргачлал дутмаг учир гадагшаа энэ төрлийн сургалтад хамрагдахад хүндрэл үүсдэг байна. Гадаадын туршлагатай улс орноос өндрийн галын үед ажиллах сургалтыг үнэ төлбөргүй орох боломжтой гэдэг санал тавьдаг ч ирж, очиж зардлыг өөрөө хариуцах тохиолдолд санхүүгийн боломжгүй тул явж чаддаггүй, байгууллагаас явуулах төсөв мөнгөгүй тул ийнхүү цаг үеэсээ хоцрох явдал гарч байна гэдгийг алба хаагчид онцлов. Түүнчлэн галын дуудлагад явахад зарим жолооч нар зам тавьж өгдөггүй, орон сууцны хорооллууд орц, гарцгүй, чиптэй тусгаарлах хаалттай тул гал гарсан газраас хол зогсож, усны хоолой, багаж хэрэгслээ зөөхөөс эхлээд хүндрэл их үүсдэг байна.

Харин дээр уулзалтын үеэр нийгмийн тал дээр үндсэн тулгамдаж буй асуудлын талаар алба хаагчид илэрхийллээ. Тухайн уулзалтад оролцсон 40 орчим алба хаагчдын 90 хувь өөрийн гэр, орон сууцгүй. Түрээсийн байр, хашаа байшин, аав ээжийндээ амьдардаг байна. Орон сууцны зээлд хамрагдах гэхээр цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдардаг учир урьдчилгаа хуримтлуулж чаддаггүй, эсвэл урьдчилгаа хүрдэггүй байна. Тиймээс хэдийгээр онцгой байдлын албанд сонирхолтой ч гэр бүл, үр хүүхдээ тэжээхийн тулд цалин, урамшуулал өндөр газарт ажиллахыг илүүд үздэг талаараа ярилаа.

Аврагч, гал сөнөөгчид гал усны өөдөөс сөрж хүний алтан амь, өчнөөн төгрөгийн эд хөрөнгийг хохирлоос хамгаалан хүнд нөхцөлд ажилладаг хэр нь ялангуяа нийслэлийн хэмжээнд ажиллаж буй алба хаагчид цалин, урамшуулал бага зэрэг шалтгаанаас үүдэж ганц, хоёр жил ажиллаад ажлаасаа гарах, орон нутаг руу шилжих асуудал түгээмэл гэдгийг НОБГ-ын дарга, хурандаа Г.Галбадрах хэллээ.

Иймд НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр гал, усны аюултай хамгийн түрүүнд нүүр тулж ажилладаг, амь нас нь эрсдэх аюултай нөхцөлд ажилладаг аврах, гал сөнөөгчдийн ажлын нөхцөлийг сайжруулах, алба хаагчдын нийгмийн асуудалд анхаарч, ипотекийн зээлд хамруулах нөхцөл боломжийг судалж, бусад асуудлыг хуулийн хүрээнд холбогдох төсвийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрахад алба хаагчдынхаа нийгмийн асуудал, хүний нөөцийн бодлогод онцгой анхаарч ажиллахыг үүрэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА 2 цагийн өмнө
НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ 2 цагийн өмнө
Өөртөө буцалтгүй тусламж олгосон, ажиллаагүй хүнд цалин олгож хувьдаа завшсан хэргүүдийг прокурорт шилжүүллээ 2 цагийн өмнө
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 2 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ 2026/04/10
ӨНӨӨДРӨӨС СКҮҮТЕР, МОПЕД ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЗОРЧИХГҮЙ 2026/04/10
Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно 2026/04/10
Г.Лувсанжамц: Улс төрч ирнэ. Улс төрч явна. Монголын ардчилал мөнх оршино 2026/04/10
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно 2026/04/10
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын “Европ судлал X” эрдэм шинжилгээний хурал болно 2026/04/10
Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026/04/09
ХЭЭРИЙН 3 ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 2026/04/09
Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ 2026/04/09
Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо 2026/04/09
НХОГ: Гурван давхар үйлчилгээний төв, далд зогсоол бүхий Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн нийт төсөв 39 тэрбум төгрөг 2026/04/09
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно 2026/04/09
ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР ДОРНОД, СҮХБААТАР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА 2026/04/09
Өнөөдөр гурван дүүрэг болон Төв аймгийн сумдад цахилгааны хязгаарлалт хийнэ 2026/04/09
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ 2026/04/09
Үйл явдал: "Монголын эдийн засгийн тойм" тайланг танилцуулна 2026/04/09