БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА


ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаныхантай уулзаж шүүх, шүүгчийн хараат бус бие даасан байдлыг хангах, шүүгчдийн ажлын ачаалал, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, боловсон хүчнийг чадавхжуулах, ШЕЗ, ХЗДХЯ-ны хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, нээлттэй санал солилцлоо.

Сүүлийн жилүүдэд шүүхийн болон хуулийн салбарын нэр хүнд иргэдийн дунд муудсан, иргэдийн итгэл алдарч хууль, шүүхийн байгууллагыг шударга, ил тод, нээлттэй байхыг шаарддаг болсон. Нөгөө талдаа шүүгчдийн ачаалал эрс нэмэгджээ. Тухайлбал Улсын хэмжээнд анхан болон давж заалдах шатны 88 шүүхэд 499 шүүгч, 1713 захиргааны ажилтан ажиллаж байна.

2025 оны байдлаар захиргааны хэргийн анхан шатны 75 шүүгчид дунджаар 28.2 хэрэг ногдож байгаа хэдий ч нийслэлд нэг шүүгчид 44 хэрэг ногдож байхад, зарим аймаг орон нутагт нэг шүүгчид 8 хэрэг ногдож, харилцан адилгүй байна.

Мөн төсөв хэмнэх нэрийдлээр шүүгч туслахгүй, нарийн бичиггүй байгаа нь шүүгчийн ажиллах орчин нөхцөл, ажлын ачааллыг эрс нэмэгдүүлэх болсон. Шүүхийн төсөв, хүний нөөцийг хэмнэх нь хэмнэлт биш. Шүүхийн төсөв бол зардал биш харин иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад зориулагдсан заавал байх ёстой хөрөнгө оруулалт.

Төсөв, хүний нөөц, ажиллах орчны дутагдалтай байдал нь шүүхийн ачааллыг бууруулах, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах бодлоготой зөрчилдөж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд онцоллоо.

Мөн өнөөдрийн уулзалтаар Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хууль шүүхийн байгууллагын боловсон хүчнийг бэлтгэхэд бодлогоор дэмжих, ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, баригдаж эхэлсэн шүүхийн байруудыг ашиглалтад оруулах тал дээр анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Хууль зүйн салбарын цахимжуулалт, нэгдсэн нэг системд шилжих асуудал маш чухал бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Цахим шүүх 2.0” цөм системийг хэрэгжүүлж эхэлжээ. Хууль, шүүхийн байгууллагуудын хооронд цаасан хэлбэрээр солилцдог мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх, систем хооронд интеграци хийх ажлыг эрчимжүүлэхэд анхаарч, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдэхэд анхаарах болно.

Хууль зүй, дотоод хэргийн яам Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монгол Улсад шүүх эрх мэдэл гүйцэтгэх засаглалын уялдаа холбоог бэхжүүлэх, шүүхийн хараат бус байдлыг хангах, иргэдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэлд анхаарч хамтран ажиллана.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 7 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 14 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 16 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12