БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

Г.Оюунтуяа
2026/02/09

Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлээс салбар бүрийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийж буй. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж байна.

Тус уулзалтаар нийслэлийн газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар хэлэлцэж байна. Мөн барилга, дэд бүтцийн салбарын ААН-үүд тулгамдаж буй асуудлуудаа хуваалцан санал солилцлоо.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотод хамгийн их бүтээн байгуулалт хийж, хөгжилд хувь нэмрээ оруулан, татвар төвлөрүүлдэг салбар бол барилгын салбар. Барилгын салбар хөгжихөд бодитоор саад учруулж байгаа хэд хэдэн асуудал бий. Үүний нэг нь техникийн нөхцөлийн асуудал юм. Дулаан хангамж, цахилгаан хангамж болон бусад дэд бүтцийн техникийн нөхцөлүүд дээр бэрхшээл тулгардаг. Цахилгаан хангамжийн асуудал ойрын нэг, хоёр жилийн хугацаанд шийдэгдэнэ гэж харж байна. Харин дулаан хангамжийн асуудалд хот Эмээлтийн 24 мВт, Дэнжийн мянгын 93 мВт-ийн станц болон, Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Хан хиллс”-ийн 63 мВт гэх мэт дулаан хангамжийн эх үүсвэрүүдийг нэмж байна. Энэ бол барилгын компаниудын төсөл эхлэх хамгийн том хүчин зүйл юм.

Мөн ипотекийн эх үүсвэр дутагддаг учраас барилгын компаниудын борлуулалтад хүндрэл учирдаг. Үүнийг шийдэхийн тулд хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байна. Эхний ээлжид үүнийг Сэлбийн борлуулалтад ашиглана. Тухайлбал, Сэлбэ дэд төвд 9000 орчим айлын орон сууцыг хот ипотекийн эх үүсвэр гарган 8 хувийн хүүтэй зээл олгох замаар борлуулах төлөвлөгөөтэй байна. Хөгжсөн улсын хотууд ипотекийн банктай байдаг жишиг рүү орох ёстой.

Энэ салбарт хүний нөөц дутагдалтай байна. Гаднаас ажиллах хүч оруулж ирэхэд өртөг өндөртэй байдаг. Мөн барилгын салбарын өөр нэг хүндрэлтэй асуудал бол хууль эрх зүйн орчин. Барилгын норм, журам нь зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй стандартаар яваад байна. Үүнийг хөнгөвчлөх саналаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд хүргүүлсэн. Барилгын хууль тогтоомжуудыг хойд Европын стандарт руу шилжүүлэх шаардлагууд байна” гэв.

Тэрбээр уулзалтын үеэр барилгын зөвшөөрөл олгох процессыг хялбаршуулж байгаа болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр барилгын компаниудад ашигтай төслийг санал болгохоо илэрхийллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ 3 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа 3 цагийн өмнө
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 6 цагийн өмнө
Н.Энхтөр, О.Энхболд нарыг 13 настай охиныг хүчиндсэн гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял шийтгэжээ 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амласан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй 11 цагийн өмнө
Х.Нямбаатар сонордуулга гаргажээ. 11 цагийн өмнө
Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ 11 цагийн өмнө
Халиун бугын эврийг тээвэрлэж нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ 11 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна 12 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатар марафон 2026” талаар мэдээлэл өгнө 12 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Өчигдөр
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ Өчигдөр
КАНАД УЛСТАЙ ХАМТАРСАН “ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА Өчигдөр
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна Өчигдөр
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Өчигдөр
Дээд шүүх: А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ Өчигдөр
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДСЭН ДУГААРТ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно Өчигдөр
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА 2026/04/20