БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Спейшл майнинг сервис” ХХК нь Гурвантэс сумын нутагт зөвшөөрөлгүй тэсэлгээ хийж дахин ноцтой зөрчил гаргажээ

Г.Оюунтуяа
2026/02/06

Тус компани нь Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байрлах “Тайга майнинг” ХХК-ийн уурхайд 2025 оны 12 дугаар сар 2026 оны 1 дүгээр саруудад зөвшөөрөлгүй тэсэлгээ хийсэн асуудлаар Аж үйлдвэр эрдэс баялагийн яамнаас хийсэн хяналт шалгалтаар дараах 11 ноцтой зөрчлүүд илэрчээ.

Үүнд:
1. Хүчингүй болсон хяналтын хуудсаар тэсэлгээний ажил гүйцэтгэсэн байна.

Хяналтын хуудасны хүчинтэй хугацаа 2025.10.27 – 2025.11.06 байсан бөгөөд уг хугацаа дууссан, өөрөөр хэлбэл хүчингүй болсон хяналтын хуудсаар тэсэлгээ хийсэн нь “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн 15.3-т заасан зохицуулалтыг зөрчсөн үйлдэл болно. (25/304 дугаартай - https://www.igov.mn/certificates)

2. Тэсрэх бодисыг хууль бусаар хэрэглэсэн

Тус компани нь Гурван тэс суманд байрлах Нарийн сухайтын уурхайн тэсэлгээний ажилд зарцуулахаар хяналтын хуудсаа батлуулан тээвэрлэх хуудсын дагуу хүргэсэн тэсрэх бодисыг хууль бусаар Тайго майнинг ХХК-ний уурхайд ашигласан бөгөөд уг тэсэлгээний ажлыг зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн аж. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 15.3-т зааснаар тэсэлгээний ажил нь эрх бүхий байгууллагаас олгосон хяналтын хуудсыг үндэслэн, тухайн хяналтын хуудсанд заасан байршил, хугацаа, зориулалтын дагуу, тэсрэх бодисыг батлагдсан тоо хэмжээнд багтаан зарцуулах ёстой байдаг.

3. Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг маршрутгүй тээвэрлэлт хийсэн

Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэхдээ Цагдаагийн ерөнхий газрын Зөвшөөрөл үйлчилгээний төвөөс тээвэрлэлтийн маршрутыг батлуулан, маршрутын дагуу аюулгүй байдлыг ханган тээвэрлэх ёстой ч тус тэсэлгээний ажилд ашиглах тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг батлагдсан маршрутгүй тээвэрлэсэн нь “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн 14.1-т заасан зохицуулалтыг зөрчжээ.

4. Тээвэрлэх хуудасгүй тэсрэх бодисыг тээвэрлэсэн

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг агуулахаас түгээх агуулахад хүргэхдээ тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн ашиглах хяналтын хуудаст заасан тоо хэмжээнд нийцүүлсэн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх хуудсыг эрх бүхий байгууллагаас аваагүй нь “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн 14.8, Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэмийн 803 дахь заалтыг зөрчсөн.

5. Тэсрэх материалын агуулахын бүртгэл зөрчилтэй

Тэсрэх бодисын агуулахын бүртгэлийн дэвтэр нь бүртгэлийн шаардлага хангаагүй, санхүүгийн тамга тэмдгээр баталгаажаагүй нь нь “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн 23.2 дахь заалт, Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэмийн 801 дахь заалтыг зөрчсөн.

6. Тэсрэх материалын агуулах нь аянгын хамгаалалт хийлгүүлээгүй

Тэсэрч дэлбэрэх бодисын агуулахын аянга газардуулгын хэмжилтийг аянга буух үеэс өмнөх улиралд жилд нэгээс доошгүй удаа хийлгэж баталгаажуулаагүй нь Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэмийн 891 дэх заалтыг зөрчсөн.

7. 25/304 дугаартай хяналтын хуудас нь “Техникал сервис консалтинг” ХХК-д олгогдсон хяналтын хуудасны дугаартай давхардсан байна.

Онлайн системээр олгогддог хяналтын хуудасны хувийн дугаар давхардах ёсгүй бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хяналтын хуудсыг сүүлд механикаар давхардуулан бүртгүүлсэн байж болзошгүй гэсэн хардлагын үндэслэл болж байна.

8. Хүний нөөцийн бүрдүүлэлт, ажилтнуудын эрхийн бичигт зохих хяналт тавиагүй байна.

Тодруулбал, "Тэсрэх материалтай харьцах эрхийн үнэмлэх" болон "Тэсэлгээчин" үнэмлэхтэй эсэхэд хяналт хийлгүйгээр ажил гүйцэтгүүлсэн байж болзошгүй бөгөөд бидний авсан мэдээллээр олон тооны шинэ ажилтнууд холбогдох эрхийн бичиггүйгээр тэсрэх материалтай харьцаж ажилласан байна.

9. Үйл ажиллагаандаа дотоод хяналт хийдэггүй

Дотоод хяналт шалгалт хийдэггүй, дотоод хяналтын үйл ажиллагаа тодорхойгүй байгаа нь “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 7.2, Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг зөрчсөн.

10. Тухайн жилийн эргэлтэд хүлээн зөвшөөрсөн тэсрэх бодисын тоо хэмжээнд зөрүү үүсгэсэн

“Тайга майнинг” ХХК-ийн уурхайд зөвшөөрөлгүй тэсэлгээний ажил гүйцэтгэснээр “Спейшл майнинг сервис” ХХК нь тухайн уурхайд ашиглах тэсрэх бодисын нийт зарцуулалтын зөвшөөрөгдсөн тоо хэмжээнд зөрүү үүсгэсэн байна.
Өөрөөр хэлбэл уурхайн жилд ашиглах тэсрэх бодисын нийт хэмжээг батлагдсан уулын ажлын төлөвлөгөөгөөр тогтоож, уг хэмжээнд тулгуурлан тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээт аж ахуйн нэгжүүдийн хяналтын хуудсыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас баталдаг. Жилийн явцад шинэ гүйцэтгэгч нэмэгдэхэд өмнөх гүйцэтгэгчдийн хяналтын хуудсанд тусгагдсан хэмжээнээс хасч, шинээр нэмж олгодог зохицуулалттай бөгөөд нийт хэрэглээ батлагдсан хэмжээнээс давах ёсгүй. Ийнхүү хяналтын хуудас, тээвэрлэх хуудасгүй тэсэлгээ хийсэн нь нийт тэсрэх бодисын жилийн зарцуулалтын тоо хэмжээнд зөрүү үүсгэсэн байна.

Шалгалтаар дээрхи зөрчлүүд илэрч тус компанийн Гурвантэс сум дахь тэсрэх бодисын агуулахыг лацдаж үйл ажиллагааг зогсоогоод байгаа аж.

Дур зоргоороо сул чөлөөтэй үйл ажиллагаа явуулдаг энэ компанид хууль дүрэм үйлчилдэггүй бололтой.


Мэргэжлийн хяналтын цахим систем

Мэргэжлийн хяналтын цахим систем


1
angry
0
care
1
haha
1
liked
0
love
3
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө 2026/03/13
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа 2026/03/13
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЭЖ, ХОЛБОГДОХ ДЭД ХОРООДОД ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 2026/03/13
​ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД 2026/03/13
Ховд аймагт 6 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ 2026/03/13
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт шүүх ял оноожээ 2026/03/13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа 2026/03/13
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв 2026/03/12
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ 2026/03/12
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна 2026/03/12
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо 2026/03/12
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна 2026/03/12
Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно 2026/03/12
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган болно 2026/03/12
Өнөө шөнө ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна 2026/03/11
Д.Батлут: ЦЭРЭГЖИЛТИЙН ХИЧЭЭЛИЙГ СЭРГЭЭНЭ 2026/03/11
"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо 2026/03/11
Э.Бат-Үүл: Н.Алтанхуягийг улс төрийн захиалгат шүүхэд алдаж болохгүй 2026/03/11
ҮЙЛ ЯВДАЛ: “Нүдний даралт өвчнийг эрт илрүүлье, тууштай хянуулъя” сэдвээр мэдээлэл хийнэ 2026/03/11
Н.Учрал: Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол ард түмний зол жаргал албан тушаалаас үнэ цэнэтэйг илтгэн харуулсан 2026/03/10