БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төрийн ордонтой танилцсанаар Монгол хүн гэдгээрээ улам их бахархлаа

Г.Оюунтуяа
2026/02/05

    Япон Улсад суралцахаар явах гэж буй Г.Сэнгүн Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцсан сэтгэгдлээ “Парламентын танхим, Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг бодитоор нь харж, танилцахад цаанаасаа сүрдмээр, гоё мэдрэмж төрсөн. Наадмын талбай руу залж явдгийг л телевизээр харснаас биш Тугны оройн дүрэлзсэн гал, бусад дүрслэл элемент бүр нь энгийн хэрнээ гүн гүнзгий утга учиртай, Монгол Улс минь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагтаа үүрд мандан бадрах бэлгэдэл шингээснийг сая мэдэж авлаа. Төрийн бүх бэлгэдлүүд, Төрийн ордны ханаар байрлуулсан урлагийн бүтээлүүд, Төрийн ордны хаалга үүднээс нь эхлээд бүх зүйлд нь төрөө дээдлэх үзэл санаа, төрийн ёс, дэг, ард түмний өв соёл, ёс заншлыг шингээсэн нь үнэхээр бахархам юм байна. Монгол хүн гэдгээрээ бахархах үзлийг минь Төрийн ордонтой танилцсан энэ аялал улам их бадраалаа. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимтай танилцахдаа парламент, түүний түүх, парламент хэрхэн бүрддэгийг мэдэж, мэдлэгээ тэллээ” хэмээн хуваалцав

Түүний эмээ Д.Сайнбаяр, сэтгүүлч мэргэжилтэй. Хүү болон ач нарынхаа хамт Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах хүсэлтээ Улсын Их Хурлын Тамгын газарт уламжилж, өнөөдөр (2026.02.03) Төрийн ордонд зочиллоо. Тэрбээр, “Ач нарын маань зарим нь гадаадад суралцдаг, зарим нь суралцахаар явах гэж байна. Явсан газар бүрдээ Монгол хүн, эх оронтой хүн гэдгээ ухамсарлаж, төр улс гэж ямар байдгийг мэдрэг гэж зориуд дагуулж ирсэн зорилго биелж, хүүхдүүдэд минь маш их таалагдаж байна” хэмээсэн.










     Нийслэлийн Ерөнхий боловсролын “Гёте” сургуулийн сурагч 13 настай  Г.Чингүүн “Төрийн ордонтой танилцахад бүх зүйл сонирхолтой байна, олон шинэ зүйлийг мэдэж авлаа” хэмээн өгүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.a


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дарханы “ДЦС -II” төслийн тооцооллыг яаралтай хийхийг үүрэг болголоо 2026/02/13
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо 2026/02/13
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 2026/02/13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна 2026/02/13
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР САР ШИНЭЭР ХАШААГАА НЭЭХИЙГ УРИАЛЛАА 2026/02/13
Шадар сайд Х.Ганхуяг Баянхонгор аймгийн онцгой байдлын газарт ажиллав 2026/02/13
Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн амрах хуваарь 2026/02/13
Э.АРИУНТУНГАЛАГ ГҮЙЛТИЙН ЦАНЫН 10 КМ-ИЙН ЧӨЛӨӨТ ТӨРӨЛД 83-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ 2026/02/13
Сар шинийн барилдаанд оролцох аймаг, цэргийн цолтой бөхчүүд 2026/02/13
ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН МОНГОЛ УЛСАД НОГДОХ ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЭВ 2026/02/13
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН УУРХАЙН НҮҮРС АЧИЛТЫН ХЭМЖЭЭ 5 САЯ ТОННЫГ ДАВЛАА 2026/02/13
Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо 2026/02/13
ҮЙЛ ЯВДАЛ: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно 2026/02/13
САР ШИНИЙН БИТҮҮНИЙ БАРИЛДААНД ОРОЛЦОХ БӨХЧҮҮДИЙН ЭРХИЙН БАРИЛДААН НЯМ ГАРАГТ БОЛНО 2026/02/12
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна 2026/02/12
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв 2026/02/12
Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов 2026/02/12
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 2026/02/12
Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ 2026/02/12
Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна 2026/02/12