БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Тусгай замын автобус төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил үргэлжилж байна

Г.Оюунтуяа
2026/02/05

“Тусгай замын автобус /BRT/”  төсөл нь зөвхөн нийтийн тээвэрт тусгайлан зориулсан эгнээтэй, түгжрэлээс тусгаарлагдсан нийтийн тээврийн систем юм. Энэхүү төсөл нь хотын төв болон захын дүүргүүдийн хоорондын нийтийн тээврийн урсгалыг хурдан, найдвартай, хүртээмжтэй болгох зорилготой. Төслийг Ард Аюуш өргөн чөлөө-Их тойруу-Намьяжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд төлөвлөж буй бөгөөд нийт 12.9 км урт, 19 буудалтай тусгай замын автобусны шугам байх юм.

Төслийн явцын хувьд, нарийвчилсан ажлын зураг төсөл боловсруулах, барилгын ажлын хяналтын зөвлөх, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөлтийн зөвлөх сонгон шалгаруулах бэлтгэл ажлууд хийгдэж байна.  Нарийвчилсан зураг төслийн батлагдсаны дараа газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийг АХБ-ны журмын хүрээнд хэрэгжүүлж эхэлнэ. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны зүгээс  LARP-ийн төлөвлөгөө, нийгмийн хамгаалал болон жендэртэй холбоотой олон нийтийн санал гомдол хүлээн авах механизмыг хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна. Ингэхдээ төслийн Зээлийн болон төслийн гэрээ, дамжуулан зээлдэх гэрээнүүд бүрэн хүчин төгөлдөр болсны үндсэн дээр санал гомдол хүлээн авах механизмыг ажиллуулахаар тохиролцжээ.

Дашрамд дурьдахад, төслийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулж, хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох үйл ажиллагааг зохион байгуулж удирдлагаар хангах зорилгоор “Төслийн удирдах хороо”-г байгуулж ажиллахаар болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дарханы “ДЦС -II” төслийн тооцооллыг яаралтай хийхийг үүрэг болголоо 2026/02/13
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо 2026/02/13
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 2026/02/13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна 2026/02/13
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР САР ШИНЭЭР ХАШААГАА НЭЭХИЙГ УРИАЛЛАА 2026/02/13
Шадар сайд Х.Ганхуяг Баянхонгор аймгийн онцгой байдлын газарт ажиллав 2026/02/13
Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн амрах хуваарь 2026/02/13
Э.АРИУНТУНГАЛАГ ГҮЙЛТИЙН ЦАНЫН 10 КМ-ИЙН ЧӨЛӨӨТ ТӨРӨЛД 83-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ 2026/02/13
Сар шинийн барилдаанд оролцох аймаг, цэргийн цолтой бөхчүүд 2026/02/13
ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН МОНГОЛ УЛСАД НОГДОХ ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЭВ 2026/02/13
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН УУРХАЙН НҮҮРС АЧИЛТЫН ХЭМЖЭЭ 5 САЯ ТОННЫГ ДАВЛАА 2026/02/13
Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо 2026/02/13
ҮЙЛ ЯВДАЛ: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно 2026/02/13
САР ШИНИЙН БИТҮҮНИЙ БАРИЛДААНД ОРОЛЦОХ БӨХЧҮҮДИЙН ЭРХИЙН БАРИЛДААН НЯМ ГАРАГТ БОЛНО 2026/02/12
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна 2026/02/12
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв 2026/02/12
Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов 2026/02/12
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 2026/02/12
Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ 2026/02/12
Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна 2026/02/12