БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЭРДЭНЭСАНТ СУМАНД ОНЦГОЙ БАЙДЛЫН НЭГЖ БАЙГУУЛАХ ЗАРДЛЫГ ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ТУСГАХААР БОЛОВ

Г.Оюунтуяа
2026/02/06

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 300 гаруй хүн оролцов.

Тус суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна. Сумын зарим хэсгээр цас их орж, мал идэх өвсгүй хүнд нөхцөлтэй байна. Тиймээс цас ханзалж, зам гаргах, малчдад өвс, тэжээл хүргэх зэрэг ажилд зарцуулах 50 тонн шатахууныг Улсын нөөцөөс шийдвэрлэв.

Цас ихтэй жил Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Сант, Төв аймгийн Дэлгэрхаан, Бүрэн сумдын зам цасанд боогдож, тусламж хүссэн дуудлага эрс нэмэгддэг юм байна. Зөвхөн энэ өвөл гэхэд 67 дуудлага сумын ЗДТГ-т иржээ. Дуудлагад төрийн албан хаагчид дайчлагддаг. Мэргэжлийн бус, зориулалтын техник хэрэгсэлгүй тул тусламж үзүүлэхэд хүндрэл учирдаг байна. Тиймээс орон нутгийн онцлогийг харгалзан тус суманд Онцгой байдлын аврах анги байгуулахад шаардагдах зардлыг ирэх оны төсөвт суулгахаар болов.

Эрдэнэсант сум хөдөө аж ахуйн мэргэжилтэй боловсон хүчний дутагдалтай байна. Жишээ нь 345 мянга гаруй толгой малтай тус сум зоотехникчгүй. Төрийн үйлчилгээний ангилал бодит амьдралд нийцэхгүй байгаа учраас анхан шатанд хүндрэл учруулж байгааг сумын Засаг дарга Ө.Машбаяр хэллээ.

Тус суманд 400 гаруй малчин НДШ нөхөн төлөх хүсэлт гаргажээ. Гэвч НДШ нөхөн төлөх тухай хууль батлагдсан ч журам нь гараагүй учраас хүлээлт үүсжээ. Мөн багш эмч нараас гадна бусад төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх, орон нутагт хүн амын тоо харгалзахгүйгээр цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудалд анхаарахыг хүсэв.

Эрдэнэсант сум хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих замаар ажлын байр бий болгох, орлого төвлөрүүлэхийг зорьж байна. Тухайлбал үйлчилгээний төв байгуулж буй аж ахуйн нэгжийг дэмжиж ажилласнаар орон нутгийн 28 иргэн байнгын ажлын байртай болох боломж бүрджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дарханы “ДЦС -II” төслийн тооцооллыг яаралтай хийхийг үүрэг болголоо 2026/02/13
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо 2026/02/13
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 2026/02/13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна 2026/02/13
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР САР ШИНЭЭР ХАШААГАА НЭЭХИЙГ УРИАЛЛАА 2026/02/13
Шадар сайд Х.Ганхуяг Баянхонгор аймгийн онцгой байдлын газарт ажиллав 2026/02/13
Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн амрах хуваарь 2026/02/13
Э.АРИУНТУНГАЛАГ ГҮЙЛТИЙН ЦАНЫН 10 КМ-ИЙН ЧӨЛӨӨТ ТӨРӨЛД 83-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ 2026/02/13
Сар шинийн барилдаанд оролцох аймаг, цэргийн цолтой бөхчүүд 2026/02/13
ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН МОНГОЛ УЛСАД НОГДОХ ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЭВ 2026/02/13
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН УУРХАЙН НҮҮРС АЧИЛТЫН ХЭМЖЭЭ 5 САЯ ТОННЫГ ДАВЛАА 2026/02/13
Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо 2026/02/13
ҮЙЛ ЯВДАЛ: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно 2026/02/13
САР ШИНИЙН БИТҮҮНИЙ БАРИЛДААНД ОРОЛЦОХ БӨХЧҮҮДИЙН ЭРХИЙН БАРИЛДААН НЯМ ГАРАГТ БОЛНО 2026/02/12
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна 2026/02/12
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв 2026/02/12
Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов 2026/02/12
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 2026/02/12
Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ 2026/02/12
Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна 2026/02/12