БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН УДИРДЛАГУУД УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХ САНАЛЫГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Г.Оюунтуяа
2026/02/06

Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллахыг НИТХ-ын дарга А.Баяр уриалж, сар шинийн баярын үеийн замын хөдөлгөөний нөхцөлийг сайжруулах зорилгоор Ажлын хэсэг байгуулсан юм. Тус Ажлын хэсгийнхэн  ЗХУТ-д зах, худалдааны төвийн удирдлага, менежер, зохион байгуулагчидтай уулзаж санал солилцлоо.

Тодруулбал, баярын өмнөх өдрүүдэд зах, худалдааны төвөөр үйлчлүүлэгчийн тоо огцом нэмэгдэж, ачаалал ихэсдэг тул иргэдийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг сааруулах зорилгоор ажиллах цагийн хуваариа сунгах, 00:00 цаг хүртэл уртасгахыг санал болголоо.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Дуламсүрэн “Цагийн менежмент хийснээр замын хөдөлгөөний оргил ачааллын үеэр буюу ажлын цаг дуусахтай зэрэгцэн иргэд зах, худалдааны төвөөр яарч сандарч үйлчлүүлэхгүй. 00:00 цаг хүртэл тухтай үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ” гэв.

Уулзалтад “Нарантуул” ОУХТ-ийн Гүйцэтгэх захирал Я.Болдсүх, “Бөмбөгөр” худалдааны төвийн дэд захирал П.Отгонбаатар, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн зохион байгуулагч Б.Бямбасүрэн, “Номин Тав трейд” сүлжээ дэлгүүрийн Ахлах менежер А.Хишигтулга, “Хүчит шонхор” ХХК-ийн лабораторийн эрхлэгч Б.Эрдэнэбилэг, “Юмт Бамбөгөр” ХХК-ийн зохион байгуулагч Н.Бат-Эрдэнэ, “Скай хайпермаркет” ХХК-ийн Дэлгүүрийн үйл ажиллагааны хэлтсийн дарга Н.Отгончимэг нар оролцож “Саналыг дэмжих боломжтой. Маргааш буюу баасан гарагт хариугаа эцэслье” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна 18 минутын өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ 3 цагийн өмнө
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2026/07/24
ОБЕГ: ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/07/24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо 2026/07/24
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2026/07/24
Н.Номтойбаяр: Хүй долоон худагт шинээр байгуулах цогцолборын шавыг 9-р сард тавина 2026/07/23
АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН Х ДУГААР ХУРАЛ БОЛЖ БАЙНА 2026/07/23
Төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтын талаар санал солилцлоо 2026/07/23
Долдугаар сарыг дуустал болох наадмын ХУВААРЬ 2026/07/23
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа 2026/07/23
ТӨВ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/07/23
Өнөөдрөөс ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална 2026/07/23
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана 2026/07/22
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/07/22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 2026/07/22
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 2026/07/22
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2026/07/22
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/07/22
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулна 2026/07/22