БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“СЭЛБЭ ГОЛЫН ЭХ” БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХОЙШЛУУЛЛАА

Г.Оюунтуяа
2026/02/04

Нийслэлийн ИТХ-ын Ногоон хөгжлийн хороо болон Хүний хөгжлийн хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар Ээлжит VI хуралдаанаар хэлэлцэх “Нийслэлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэх тухай” болон “Сэлбэ голын эх байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцлээ.

Эхний асуудлыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцуулж, НИТХ-ын ээлжит VI хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ. Хоёрдугаар асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцуулж, НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж, Д.Ундармаа нарын гаргасан горимын саналын дагуу энэ жил нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ижил төстэй төслүүдийг хэрэгжүүлэхээр зэхсэн талбайд ажиллах, эрэмбэлэх шаардлагатайг дэмжье гэх томъёоллоор хойшлууллаа.

Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа “Ойн сан бүхий газарт иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, зугаалах, агаарлах газар гаргаад тохижуулах нь зөв ч Экологийн боловсролын төв барина гэж байшин бариад тэр нь өргөжөөд, нэмэгдсээр барилга орон сууц барих нөхцөл бүрдэх вий гэж болгоомжилж нухацтай, ул суурьтай асуудалд хандах нь зөв. Тиймээс байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлт гартал дээрх төслийн танилцуулгыг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхийг хойшлуулж, хорооны гишүүд тухайн төслийг хэрэгжүүлэхээр зэхсэн газар дээр ажиллахыг дэмжлээ” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дарханы “ДЦС -II” төслийн тооцооллыг яаралтай хийхийг үүрэг болголоо 2026/02/13
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо 2026/02/13
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 2026/02/13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна 2026/02/13
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР САР ШИНЭЭР ХАШААГАА НЭЭХИЙГ УРИАЛЛАА 2026/02/13
Шадар сайд Х.Ганхуяг Баянхонгор аймгийн онцгой байдлын газарт ажиллав 2026/02/13
Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн амрах хуваарь 2026/02/13
Э.АРИУНТУНГАЛАГ ГҮЙЛТИЙН ЦАНЫН 10 КМ-ИЙН ЧӨЛӨӨТ ТӨРӨЛД 83-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ 2026/02/13
Сар шинийн барилдаанд оролцох аймаг, цэргийн цолтой бөхчүүд 2026/02/13
ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН МОНГОЛ УЛСАД НОГДОХ ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЭВ 2026/02/13
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН УУРХАЙН НҮҮРС АЧИЛТЫН ХЭМЖЭЭ 5 САЯ ТОННЫГ ДАВЛАА 2026/02/13
Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо 2026/02/13
ҮЙЛ ЯВДАЛ: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно 2026/02/13
САР ШИНИЙН БИТҮҮНИЙ БАРИЛДААНД ОРОЛЦОХ БӨХЧҮҮДИЙН ЭРХИЙН БАРИЛДААН НЯМ ГАРАГТ БОЛНО 2026/02/12
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна 2026/02/12
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв 2026/02/12
Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов 2026/02/12
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 2026/02/12
Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ 2026/02/12
Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна 2026/02/12