БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Г.Оюунтуяа
2026/02/04

    НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон дүүргийн эмэгтэй төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр “Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс нийслэлийн хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг бууруулахаар бодлого боловсруулан бодитой үр дүнд хүргэхээр ажиллаж байна. Мөн сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт байна. Эдгээр гэмт хэргийн гаралтыг бууруулахад эмэгтэй төлөөлөгчдийн оролцоо маш чухал. Маргаашийн нийгмийг бүтээх хүүхэд, залуусын төлөө бид нам үл харгалзан хамтарч ажилламаар байна. Тиймээс нийслэл болоод есөн дүүргийн эмэгтэй төлөөлөгчдийн санал санаачилгыг дэмжиж ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

    Харин НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр “Өнөөдрийн уулзалтыг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудалд нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид анхаарч, хамтарч ажиллахыг уриалах зорилгоор зохион байгуулж байна. Хүүхэд хамгаалал бол зөвхөн хууль, дүрэм, төлөвлөгөөнд тулгуурлаж хийдэг зүйл биш. Энэ бол хүн бүр үр хүүхдүүддээ хайр халамж, анхаарал ,хариуцлагатай хандах ёстой асуудал юм. Хүүхэд бүр “Намайг сонсдог, хамгаалдаг, хайрладаг хүн байна” гэж мэдэрч байвал бид зорилгодоо хүрнэ” хэмээн онцлов. 

    Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “365 өдөр анхаарч хайрлая”, “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” аянуудын үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зэрэг хүүхэд хамгаалалтай холбоотой Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төслийг танилцуулав. Мөн хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болж буй өнөөгийн нөхцөл байдал, тоон мэдээлэл болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын явцын талаар ЦЕГ-ын хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан танилцуулж, мэдээлэл өглөө. НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, Б.Золтуяа, Д.Ундармаа нар нийслэл, дүүрэг гэлтгүй нэгдэж, нийгмийн асуудалд онцгой анхаарч хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй төдийгүй шийдвэр гаргах түвшинд манлайлал үзүүлж ажиллах хэрэгтэй байна гэдгийг онцоллоо. Харин дүүргийн төлөөлөгч эмэгтэйчүүд санал нэг байгаагаа илэрхийлж, дүүргийн хэмжээнд тодорхой ажлуудад хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

     

     

    Эх сурвалж: НИТХ-ХМОНХА Сүүлд нэмэгдсэн
    • НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026/02/04 14:30
    • А.БАЯР: ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛЪЯ2026/02/04 10:27
    • Авлигатай тэмцэх газрын өргөдөл, гомдол хүлээн авах тусгай дугаарын утас 11-10 буюу 4 оронтой тоо руу шилжлээ2026/02/03 16:55
    • НИТХ: НИЙСЛЭЛИЙГ 2028 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ2026/02/02 16:57
    • НИТХ-ЫН ЭЭЛЖИТ VI ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА2026/02/02 12:45
    • Ж.ЭНХЖАРГАЛАН: ХОТЫН ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ БҮХ УУЛЫН АМЫГ НИЙСЛЭЛИЙН МЭДЭЛД ШИЛЖҮҮЛЖ ХУУЛЬ БУС БҮХ ХАШААГ НУРААХ ЁСТОЙ2026/02/02 11:41
    • ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ НИЙСЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ2026/01/30 10:24
    • А.БАЯР: ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ ӨВЧТӨН ДЭЭР ТҮРГЭНИЙ ЭМЧ 20 МИНУТЫН ДОТОР ОЧДОГ БОЛОХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЕ2026/01/27 10:22
    • З.ТӨМӨРТӨМӨӨ: ИРГЭД 103 ДУГААРТ ДУУДЛАГА ӨГӨӨД, ГУРВАН ЦАГ ХҮЛЭЭХ ТОХИОЛДОЛ БАЙНА2026/01/26 15:49

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дарханы “ДЦС -II” төслийн тооцооллыг яаралтай хийхийг үүрэг болголоо 2026/02/13
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо 2026/02/13
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 2026/02/13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна 2026/02/13
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР САР ШИНЭЭР ХАШААГАА НЭЭХИЙГ УРИАЛЛАА 2026/02/13
Шадар сайд Х.Ганхуяг Баянхонгор аймгийн онцгой байдлын газарт ажиллав 2026/02/13
Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн амрах хуваарь 2026/02/13
Э.АРИУНТУНГАЛАГ ГҮЙЛТИЙН ЦАНЫН 10 КМ-ИЙН ЧӨЛӨӨТ ТӨРӨЛД 83-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ 2026/02/13
Сар шинийн барилдаанд оролцох аймаг, цэргийн цолтой бөхчүүд 2026/02/13
ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН МОНГОЛ УЛСАД НОГДОХ ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЭВ 2026/02/13
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН УУРХАЙН НҮҮРС АЧИЛТЫН ХЭМЖЭЭ 5 САЯ ТОННЫГ ДАВЛАА 2026/02/13
Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо 2026/02/13
ҮЙЛ ЯВДАЛ: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно 2026/02/13
САР ШИНИЙН БИТҮҮНИЙ БАРИЛДААНД ОРОЛЦОХ БӨХЧҮҮДИЙН ЭРХИЙН БАРИЛДААН НЯМ ГАРАГТ БОЛНО 2026/02/12
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна 2026/02/12
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв 2026/02/12
Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов 2026/02/12
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 2026/02/12
Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ 2026/02/12
Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна 2026/02/12