БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Боловсролын сайд П.Наранбаяр Өвөрхангай аймгийн сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг болон албаны бусад хүмүүсийн хамт энэ долоо хоногийн эхээр Өвөрхангай аймагт ажилласан. Орон нутгийн удирдлага болон СӨББ, ЕБС, Политехникийн коллежийн удирдлагуудтай уулзсаны дараа зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав.

Арвайхээрийн 2 дугаар сургууль 1600 сурагчтай. Тэдний дунд ялгаатай хэрэгцээтэй 76 хүүхэд байна. 2001 онд долоон хүүхэдтэйгээр нээгдэж байсан тусгай анги өдгөө оюуны болон тулгуур эрхтэний бэрхшээлтэй, аутизмын эмгэгтэй гээд нийт 40 сурагчтай хоёр бүлэг болон өргөжин тэлсэн байна. Үүнээс гадна ердийн ангиудад ялгаатай хэрэгцээтэй 36 хүүхэд суралцаж буй аж. Монгол Улсын зөвлөх багш Х.Пүрэвсүрэн тэргүүтэй чадварлаг багш нар хүүхэд нэг бүртэй тулж ажиллахдаа үндсэн сургалтаас гадна давуу талыг нь хөгжүүлэхэд түлхүү анхаардаг байна. Үүний үр дүнд Паралимпын 4 аварга, Дэлхийн 5 аварга тус сургуулиас төрөн гарчээ. ЕБС-аа амжилттай дүүргэж, их, дээд сургуульд элсэн суралцсан сурагчид ч цөөнгүй бий аж. Бахархам амжилттай баг хамт олонд баяр хүргэе.

Дараа нь Арвайхээрийн 11 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Одоогийн байдлаар түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж буй уг цэцэрлэг 60 хүүхэдтэй байгаагаас 44 нь хөгжлийн онцлогтой, хүнд бэрхшээл бүхий хүүхдүүд байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 150 ортой шинэ цэцэрлэгийн барилгыг энэ ондоо багтан ашиглалтад хүлээн авахбөгөөд тусгай хэрэгцээт хүүхдийн гурван бүлэг, энгийн хоёр бүлэгт хүүхдүүд нэмж авахаар төлөвлөж буй аж. Уг цэцэрлэгийн эрхлэгч Б.Болормаа цэцэрлэгийн барилга ашиглалтад орохтой зэрэгцэн ялгаатай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангах хүсэлтийг тавихад шийдэж өгнө гэдгээ салбарын сайд хэллээ.

П.Наранбаяр сайд болон албаны хүмүүсийн дараагийн зочилсон газар бол Политехникийн коллеж. 52 жилийн түүхтэй тус коллеж дэргэдээ сургалтын бааз болох үнээний ферм, 25,9 га тариалангийн талбай, 21 дадлагын газартайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. С.Санчир захиралтай 132 албан хаагч 2025-2026 оны хичээлийн жилд 25 мэргэжлээр 1151 оюутанд 132 албан хаагч боловсролын үйлчилгээ үзүүлж буй. Нийгэмд хэрэгцээтэй мэргэжлүүдээр суралцаж, ажиллах сонирхолтой залуус орон нутагт олон байгааг салбарын сайд сайшаалаа.

Өвөрхангай аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Book bridge” англи хэлний сургалтын төвийн үйл ажиллагаатай Боловсролын сайд П.Наранбаяр танилцлаа. Хүүхэд хөгжлийг дэмжих зорилгоор 2009 онд байгуулагдсан тус төв ахлах ангийн сурагчдын англи хэлний мэдлэгийг гүнзгийрүүлэх сургалт явуулдаг бөгөөд найман суралцагч IELTS шалгалт өгч, тэнцсэн байна. Сургалтын хүрээнд дэлхийн сонгодог зохиолуудыг уншиж, өөр хоорондоо ярилцдаг сайн жишиг тогтжээ. Биднийг очиход сурагчид Шекспирийн “Ромеа, Жулетта хоёр” зохиолын талаар англиар ярьж өгсөн юм. “Book bridge” төв нь АНУ-ын төрийн департаментын хэрэгжүүлдэг Англи хэлний “Access” бичил тэтгэлэгт хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр англи хэлний сургалтыг сурагчдад үнэ төлбөргүй зохион байгуулж байгааг төвийн захирал Г.Ууганцэцэг хэлж байлаа.

Өвөрхангай аймгийн ЕБС-ийг төгсөгчид Элсэлтийн шалгалтын оноогоороо сүүлийн арван жилийн турш улсад эхний гурван байрт тогтмол эрэмбэлэгдэж ирсэн нь тус аймгийн сургалтын байгууллагууд боловсролын үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж байгаагийн нэг илрэл юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Улаанбаатар кап” тавдугаар сарын 03-ны өдрийг дуустал үргэлжилнэ 8 минутын өмнө
Боловсролын сайд П.Наранбаяр Өвөрхангай аймгийн сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа 1 цагийн өмнө
Нарлаг Монголын айл, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтой 2 цагийн өмнө
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 2 цагийн өмнө
А.БАЯР: ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛЪЯ 3 цагийн өмнө
Засгийн газар СОР17 бага хурлын бэлтгэл ажлын талаар хэлэлцэж байна 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “CОР17-Эрдэмтдийн оролцоо” хэлэлцүүлэг болно 5 цагийн өмнө
Д.Рэнцэндорж: Хийн түлш утаа тортоггүй, ашиглахад хялбар, үнийн хувьд боломжийн байна 21 цагийн өмнө
Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлье 21 цагийн өмнө
Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: ДЦС-5-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ 21 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна Өчигдөр
Э.БАТШУГАР: ИХ ӨГӨГДӨЛ, ХИЙМЭЛ ОЮУНЫ ЭКОСИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЖ ДИЖИТАЛ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХУРДАСГАНА Өчигдөр
НИЙТ 11 АЙМАГ 56 СУМЫН НУТГААР ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА Өчигдөр
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна Өчигдөр
Бали руу аялахаар бүртгүүлсэн ч захиалга нь баталгаажаагүй байна гэх гомдол бүртгэгджээ Өчигдөр
2025 он түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болжээ Өчигдөр
Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна Өчигдөр