БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн газар чөлөөлөлтөөр өндөр төвөгшилтэй объектыг буулгаж, нураах ажлыг эхлүүллээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд 158 га талбайд 2206 нэгж талбарт газар чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн явц 94.2 хувьтай үргэлжилж байна. Үлдсэн талбаруудад газар чөлөөлөн, барилга, байгууламжийг буулгаж, цэвэрлэх, ариутгах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Тодруулбал, 30 нэгж талбарт айл өрх, 25 нэгж талбарт 18 томоохон объектыг буулгаж, нураах ажлыг үе шаттайгаар эхлүүлж байгаа юм.

Энэ талаар “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа хариуцсан менежер Г.Галсанпунцаг “Өнгөрсөн онд манай байгууллагаас “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд нийт 148 нэгж талбарыг буулгаж, цэвэрлэн хүлээлгэн өгсөн. Энэ оны хувьд өндөр төвөгшилтэй 25 нэгж талбарын 18 томоохон объектыг буулгаж, нураах ажлыг өнөөдрөөс эхэллээ. График төлөвлөгөөний дагуу уг ажлыг зургаадугаар сарын 1-нд дуусган, хүлээлгэж өгөхөөр төлөвлөж буй. Энэ хүрээнд 15 орчим тусгай зориулалтын тоног төхөөрөмж, 20-30 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна” гэв.

Үүнтэй холбоотойгоор 6, 7 буудал орчмын оршин суугчид болон энэ чиглэлд зорчиж буй иргэд та бүхнийг болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын дарга Ш.Ганзориг уриаллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна 1 цагийн өмнө
“Сэлбэ 20 минутын хот” төслийн газар чөлөөлөлтөөр өндөр төвөгшилтэй объектыг буулгаж, нураах ажлыг эхлүүллээ 1 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал: Хүүхдийн эрх бол төр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгуур юм 2 цагийн өмнө
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн мэдээллийг шалгаж байна 2 цагийн өмнө
МӨСНИЙ ЗУЗААН ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 5-45 СМ НИМГЭН БАЙНА 3 цагийн өмнө
Ж.ЭНХЖАРГАЛАН: ХОТЫН ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ БҮХ УУЛЫН АМЫГ НИЙСЛЭЛИЙН МЭДЭЛД ШИЛЖҮҮЛЖ ХУУЛЬ БУС БҮХ ХАШААГ НУРААХ ЁСТОЙ 3 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал Архангай аймагт ажиллах үеэрээ бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа 5 цагийн өмнө
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна 6 цагийн өмнө
НИЙТ ДУУДЛАГЫН 93 ХУВИЙГ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР ЭЗЭЛЖ БАЙНА 7 цагийн өмнө
Зэрлэг амьтанд эрсдэл учруулсан хашааг албадан буулгажээ 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Иргэн О.Гончигсүрэн хийгээгүй хэргээр ял авахаар болоод байгаа талаар мэдээлнэ 9 цагийн өмнө
ЭТТ” ХК-ИЙН ЗҮГЭЭС “СПЭЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ӨГЧЭЭ 2026/01/31
Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ 2026/01/30
Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ 2026/01/30
Нийслэлээс зарлаж буй тендерт ажлын бэлтгэл хангахтай холбоотойгоор урьдчилгаа төлбөр олгоно 2026/01/30
“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ 2026/01/30
Засварын газарт гал гарч гурван автомашин шатжээ 2026/01/30
“СҮҮН ДАРХЛАА” ХӨТӨЛБӨРИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/01/30
Э.БАТБАЯР: ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГДСЭН ТӨВ БАЙГУУЛСНААР АВРАН ХАМГААЛАХ ХУГАЦАА 3–5 МИНУТААР БОГИНОСНО 2026/01/30
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 2026/01/30