БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дарга Н.Учрал Архангай аймагт ажиллах үеэрээ бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

“Архангайд үйлдвэрлэв” ОНӨААТҮГ нь өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийг түрээсийн уян хатан нөхцөлөөр дэмжиж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж буй орон нутгийн сайн жишээ болжээ.

Хүнс, өргөн хэрэглээ, ахуйн бараа бүтээгдэхүүнээс гадна уламжлалт хийц шингэсэн гар урлал, үндэсний өв соёлыг илтгэсэн бүтээлүүд гээд нийт 120 гаруй түрээслэгч, бизнес эрхлэгчид энд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд өвлийн улиралд нэг м.кв тутамд 20000 төгрөг, зуны улиралд 17000 төгрөгөөр түрээсэлж байгаа нь зах зээлийн ханшаас хэд дахин хямд төдийгүй, нутгийн брэндүүдийг нэг дор төвлөрүүлсэн давуу талтайг хэлж байв.

УИХ-ын дарга Н.Учрал Архангай аймагт ажиллах үеэрээ бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бодитоор тулгамдаж буй асуудлуудыг сонсож, хууль тогтоомжийн хэрэгжилт болон тэдэнд чиглэсэн эрх зүйн боломжуудын талаар нээлттэй ярилцав.

Худалдаа эрхлэгчдийн зүгээс, зээлийн хүү хэт өндөр байгаагаас үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжгүй болдгийг хэлж, бичил бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зорилтот бүлэгт нь хандуулж өгөхийг уламжиллаа. Түүнчлэн бизнес эрхлэгчдийн ихэнх нь найман нэрийн хүнсний бүтээгдэхүүн худалдаалах эрмэлзэлтэй байдаг ч лангууны талбайн хэмжээнээс болоод зөвшөөрлөө авч чаддаггүй байна.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар зөвшөөрлийн тоог багасгаж, ангиллыг бууруулахаас гадна тавигддаг шаардлага, үйл явцын хүндрэлийг арилгана гэдгийг УИХ-ын дарга тодотголоо. Түүнчлэн зарим төрлийн бизнесийн үйл ажиллагааг мэдэгдэл хүргүүлсэн тохиолдолд эрхлэх боломжтойгоор тусгасан бөгөөд энгийн 120 зөвшөөрөл олгох, 30 мэдэгдэл бүртгэх эрхийг мэргэжлийн нэгдсэн холбоогоор дамжуулан гүйцэтгүүлэхээр зохицуулсан талаар онцлов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга Н.Учрал Архангай аймагт ажиллах үеэрээ бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа 1 цагийн өмнө
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна 1 цагийн өмнө
НИЙТ ДУУДЛАГЫН 93 ХУВИЙГ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР ЭЗЭЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
Зэрлэг амьтанд эрсдэл учруулсан хашааг албадан буулгажээ 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Иргэн О.Гончигсүрэн хийгээгүй хэргээр ял авахаар болоод байгаа талаар мэдээлнэ 4 цагийн өмнө
ЭТТ” ХК-ИЙН ЗҮГЭЭС “СПЭЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ӨГЧЭЭ Өчигдөр
Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ 2026/01/30
Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ 2026/01/30
Нийслэлээс зарлаж буй тендерт ажлын бэлтгэл хангахтай холбоотойгоор урьдчилгаа төлбөр олгоно 2026/01/30
“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ 2026/01/30
Засварын газарт гал гарч гурван автомашин шатжээ 2026/01/30
“СҮҮН ДАРХЛАА” ХӨТӨЛБӨРИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/01/30
Э.БАТБАЯР: ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГДСЭН ТӨВ БАЙГУУЛСНААР АВРАН ХАМГААЛАХ ХУГАЦАА 3–5 МИНУТААР БОГИНОСНО 2026/01/30
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 2026/01/30
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ 2026/01/30
ХАВРЫН САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 2026/01/30
“СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙН ТЕХНОЛОГИЙН АЛДААНААС ТЭСРЭЛТ БОЛЖ НЭГ ХҮН ХҮНД ГЭМТЖЭЭ 2026/01/30
А.БАЯР: ГАЛ, ГАЗ, ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛНА 2026/01/30
ГХЯ: Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна 2026/01/30
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ 2026/01/29