БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“СҮҮН ДАРХЛАА” ХӨТӨЛБӨРИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд өнөөдөр (2026.01.30) оролцлоо.

Нийслэлийн ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчдад долоо хоногт гурван удаа сүү өгч, амин дэмийн хэрэгцээ, дархлааг дэмжих юм. Нийслэл, дүүрэг, эцэг эх, асран хамгаалагч гэсэн гурван талын оролцоотой хэрэгжих энэхүү хөтөлбөрт 170 гаруй сургуулийн 189,600 сурагч хамрагдана. Ингэснээр:

Бага насны хүүхдүүдийн амин дэм, эрдэс баялгийн дутагдлыг нөхөж, хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжинэ. Ясны сийрэгжилтээс сэргийлж, хүүхдийн амны хөндийн өвчлөлийг бууруулна.

Уг хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэгчид сүү, сүүн бүтээгдэхүүнээ нийлүүлэх юм байна. 2027 оноос “Сүүн дархлаа” хөтөлбөрт ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдыг хамруулахаар төлөвлөж байна.

Хоол тэжээлийн үндэсний судалгааны дүнгээс харвал Монгол хүүхдүүдийн дунд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) зөвлөсөн хэмжээнээс 2,5 дахин бага байна.

Жич: Сурагчдын зургийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй нийтлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ 20 минутын өмнө
Засварын газарт гал гарч гурван автомашин шатжээ 33 минутын өмнө
“СҮҮН ДАРХЛАА” ХӨТӨЛБӨРИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
Э.БАТБАЯР: ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГДСЭН ТӨВ БАЙГУУЛСНААР АВРАН ХАМГААЛАХ ХУГАЦАА 3–5 МИНУТААР БОГИНОСНО 2 цагийн өмнө
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 2 цагийн өмнө
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ 2 цагийн өмнө
ХАВРЫН САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 3 цагийн өмнө
“СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙН ТЕХНОЛОГИЙН АЛДААНААС ТЭСРЭЛТ БОЛЖ НЭГ ХҮН ХҮНД ГЭМТЖЭЭ 4 цагийн өмнө
А.БАЯР: ГАЛ, ГАЗ, ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛНА 4 цагийн өмнө
ГХЯ: Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна 5 цагийн өмнө
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ 22 цагийн өмнө
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 23 цагийн өмнө
“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна 23 цагийн өмнө
“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож, 58 сая төгрөгөө залилуулжээ Өчигдөр
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ Өчигдөр
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө Өчигдөр
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа Өчигдөр
Нийслэлийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цаасан суурьт баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Сүүлчийн нүүдэлчид” номын нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно Өчигдөр
ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 66 ДУГААР АНГИ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО Өчигдөр