БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар ЕБС-ийн 54 дүгээр сургуульд ажиллаж, “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтэд оролцлоо.

Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилготой “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт энэ хичээлийн жилээс бага ангийн 189 мянга гаруй хүүхэд хамрагдах юм. Хөтөлбөрийн хүрээнд сурагчдад долоо хоногт гурван удаа сүү өгнө. Хөтөлбөрийг эхлүүлэхтэй зэрэгцэн сурагчдын бие бялдар, биеийн ерөнхий үзүүлэлтүүдийг хэмжээд тодорхой хугацааны дараа гарсан өөрчлөлтийг дүгнэх юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Сүүнд 300 гаруй нэр төрлийн амин дэм, амин хүчил агуулагддаг. Тиймээс хүүхдүүд та бүхэн сүүгээ тогтмол хэрэглэж байгаарай. Сүү бол хүүхэд насанд маш чухал ач холбогдолтой хүнс тэжээл юм. Хүүхдүүдийг сүүгээр хангах хөтөлбөр бол цагаан зам мөртэй ажил. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Эрүүл, эрдэм боловсролтой, элбэг хангалуун ирээдүйг бүтээх нь бидний зорилго юм” гэв.

Хотын дарга Х.Нямбаатар “Япон улс 1959 он, БНСУ 1981 он, БНХАУ 2005 оноос сүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Сүү хөтөлбөр хэрэгжүүлсэн улсад хүүхдүүдийн дундаж өндөр нэмэгдсэн гэсэн нийгмийн эрүүл мэндийн судалгаа гарч байжээ. Мөн ясны сийрэгжилт, Д витамин болон кальцийн дутагдал арилсан байна. Хамгийн чухал нь хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэнд сайжирна гэсэн хүлээлттэй байна. Хүүхдүүдийн 90 орчим хувь нь шүдний цооролтой байна. Сүү хөтөлбөрийн үр дүнд энэ бүхэн арилж, хүүхдүүдийн дундаж өндөр нэмэгдэнэ гэдгийг холбогдох байгууллагууд судалсан. Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор бид гуравдугаар сард Улаанбаатар хот орчимд үйл ажиллагаа явуулж байгаа сүүний фермерүүдэд сүүний үнээ худалдаж авахад зориулсан нэн хөнгөлөлттэй зээлийг олгохоор бэлтгэл ажил хангаж байна. Ингэснээр бид ирэх жилээс жилийн дөрвөн улирлын турш дотооддоо үнээний сүүгээ баяжуулж, хүүхдийн эрүүл мэндэд таарсан, боловсруулалт хийсэн сүүгээр хангахаар ажиллаж байна. Хүүхэд багачууддаа сурлага хөдөлмөрийн амжилт хүсье” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ 49 минутын өмнө
Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ 58 минутын өмнө
Нийслэлээс зарлаж буй тендерт ажлын бэлтгэл хангахтай холбоотойгоор урьдчилгаа төлбөр олгоно 1 цагийн өмнө
“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ 1 цагийн өмнө
Засварын газарт гал гарч гурван автомашин шатжээ 2 цагийн өмнө
“СҮҮН ДАРХЛАА” ХӨТӨЛБӨРИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 3 цагийн өмнө
Э.БАТБАЯР: ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГДСЭН ТӨВ БАЙГУУЛСНААР АВРАН ХАМГААЛАХ ХУГАЦАА 3–5 МИНУТААР БОГИНОСНО 3 цагийн өмнө
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 4 цагийн өмнө
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ 4 цагийн өмнө
ХАВРЫН САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 4 цагийн өмнө
“СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙН ТЕХНОЛОГИЙН АЛДААНААС ТЭСРЭЛТ БОЛЖ НЭГ ХҮН ХҮНД ГЭМТЖЭЭ 5 цагийн өмнө
А.БАЯР: ГАЛ, ГАЗ, ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛНА 6 цагийн өмнө
ГХЯ: Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна 6 цагийн өмнө
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ Өчигдөр
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна Өчигдөр
“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна Өчигдөр
“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож, 58 сая төгрөгөө залилуулжээ Өчигдөр
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ Өчигдөр
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө Өчигдөр
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа Өчигдөр