БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань-г хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд БНСВУ-д, БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам-ын 2024 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр харилцан тохиролцсон асуудлуудын хэрэгжилтийн талаар ярилцлаа.
Төрийн айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар, яам, холбогдох байгууллагууд харилцаа, хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд гэхэд л манай улс өнгөрсөн жил БНСВУ-д 100 тн ямааны мах экспортолсон байна. Вьетнамчууд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлдээ гаргаж эхэлснийг Элчин сайд Нгуен Дуан Тань хэллээ.
Мөн уулзалтаар төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарт гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо.й
Элчин сайд Нгуен Дуан Тань 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ 1 цагийн өмнө
Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ 1 цагийн өмнө
Нийслэлээс зарлаж буй тендерт ажлын бэлтгэл хангахтай холбоотойгоор урьдчилгаа төлбөр олгоно 1 цагийн өмнө
“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ 2 цагийн өмнө
Засварын газарт гал гарч гурван автомашин шатжээ 2 цагийн өмнө
“СҮҮН ДАРХЛАА” ХӨТӨЛБӨРИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 4 цагийн өмнө
Э.БАТБАЯР: ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГДСЭН ТӨВ БАЙГУУЛСНААР АВРАН ХАМГААЛАХ ХУГАЦАА 3–5 МИНУТААР БОГИНОСНО 4 цагийн өмнө
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 5 цагийн өмнө
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ 5 цагийн өмнө
ХАВРЫН САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 5 цагийн өмнө
“СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙН ТЕХНОЛОГИЙН АЛДААНААС ТЭСРЭЛТ БОЛЖ НЭГ ХҮН ХҮНД ГЭМТЖЭЭ 6 цагийн өмнө
А.БАЯР: ГАЛ, ГАЗ, ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛНА 7 цагийн өмнө
ГХЯ: Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна 7 цагийн өмнө
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ Өчигдөр
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна Өчигдөр
“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна Өчигдөр
“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож, 58 сая төгрөгөө залилуулжээ Өчигдөр
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ Өчигдөр
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө Өчигдөр
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа Өчигдөр