БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ж.ЭНХЖАРГАЛАН: ХОТЫН ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ БҮХ УУЛЫН АМЫГ НИЙСЛЭЛИЙН МЭДЭЛД ШИЛЖҮҮЛЖ ХУУЛЬ БУС БҮХ ХАШААГ НУРААХ ЁСТОЙ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

      НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан Богд уулын ам болгоныг хашаалсан нь ан амьтанд сөргөөр нөлөөлж, ховордож буй амьтдын тоо толгой багасгахад хүргэж байна хэмээн шүүмжилж, хашаа барих зөвшөөрөл олгоод байгаа эрхийг Нийслэлд шилжүүлвэл даруй дээрх хашаануудыг буулгах болно гэдгээ өнөөдрийн НИТХ-ын ээлжит VI хуралдаанд илэрхийллээ.  Учир нь энэ сарын 31-нд Богд уулын аманд бэлчээрлэдэг хоёр бугын нэг нь төмөр хашаанд сүлбүүлж үхсэн байдалтай олдсоныг иргэн бичлэг хийж, олон нийтэд хүргэсэн билээ. Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан үүнд шүүмжлэлтэй хандаж, байгаль дэлхий, энэ хот зөвхөн хүнд зориулагдаагүй. Бусад амьтан ч амьдрах эрхтэй, хөрөнгө мөнгөтэй хүмүүс дуртай газраа хашаалаад байж болохгүй хэмээн шүүмжиллээ.

    НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан “Хүний шуналд хязгаар алга. Уулын амыг ам амаар нь өмчилж авах явдал хэрээс хэтэрсэн. Энэ бол Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны үе үеийн удирдлагуудын уулын амыг хууль бусаар олгосны шууд хор уршиг. Энэ бол шуналын гай. Яаралтай хотын эргэн тойрон бүх уулын амуудыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстой. “Байгаль орчны яам мэднэ”, “Богдын захиргаа хариуцна” гэсэн нэрийн дор ажил гацдаг, хариуцлагаас бултдаг энэ тогтолцоо өөрөө ялзрал. Ан амьтдын гэрт нь халдаж орж, муухай шавар байшин барьчхаад, дээрээс нь жадалж хашаалж энэ миний газар, энэ миний хаус гэж баярхах бол баяр бахдал биш. Ямар ухамсаргүй мал вэ гэдгээ харуулж байгаа явдал. Өнөөдөр Нүхтэд нэг сайхан буга жадтай хашаанд гэдсээ сүлбүүлж амь алдлаа.Энэ бол санамсаргүй осол биш. Хүмүүс бидний шуналын шууд үр дүн. Уулыг амаар нь зарсан этгээдүүд ч, түүнийг худалдаж авсан хүмүүс ч байгаль орчны эсрэг гэмт этгээдүүд мөн. Хашаа барьсан газарт нь хариуцлага тооцох ёстой.Хашаа буулгаад өнгөрөх ёсгүй.Ховор амьтны АМЬ үнэ цэнтэй байх ёстой. Ямар хариуцлага хэнд тооцохыг харцгаая” гэлээ.

    Мөн яаралтай хуульдаа өөрчлөлт оруулж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Нийслэл хотод энэ бүх уулын амнуудаа цэгцлэх, газар чөлөөлөх, хашаа хороо буулгах, ЭРХ МЭДЛИЙН шилжүүлээд өгчих. Яам ажлаа хийж чадахгүй байгаа бол Нийслэл хот хийе.  Газрыг нь мэдээж Байгаль орчны яам өгсөн байж таараа. Нийслэлийн мэдэлд яаралтай шилжүүлж өгөхгүй бол ирэх 8-р сард болох тэр олон улсын цөлжилтийн эсрэг КОП17- ын хурал дээр чинь гаднын ирсэн төрийн тэргүүнүүдэд болон байгаль ан амьтныг ойлгодог хүмүүст энэ зураг бичлэгийг чинь үзүүлж шившгийг чинь дэлгэнэ хэмээн байр сууриа илэрхийллээ.

    Эх сурвалж: НИТХ-ХМОНХА Сүүлд нэмэгдсэн



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МӨСНИЙ ЗУЗААН ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 5-45 СМ НИМГЭН БАЙНА 38 минутын өмнө
Ж.ЭНХЖАРГАЛАН: ХОТЫН ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ БҮХ УУЛЫН АМЫГ НИЙСЛЭЛИЙН МЭДЭЛД ШИЛЖҮҮЛЖ ХУУЛЬ БУС БҮХ ХАШААГ НУРААХ ЁСТОЙ 1 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал Архангай аймагт ажиллах үеэрээ бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа 3 цагийн өмнө
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна 3 цагийн өмнө
НИЙТ ДУУДЛАГЫН 93 ХУВИЙГ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР ЭЗЭЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
Зэрлэг амьтанд эрсдэл учруулсан хашааг албадан буулгажээ 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Иргэн О.Гончигсүрэн хийгээгүй хэргээр ял авахаар болоод байгаа талаар мэдээлнэ 6 цагийн өмнө
ЭТТ” ХК-ИЙН ЗҮГЭЭС “СПЭЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ӨГЧЭЭ 2026/01/31
Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ 2026/01/30
Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ 2026/01/30
Нийслэлээс зарлаж буй тендерт ажлын бэлтгэл хангахтай холбоотойгоор урьдчилгаа төлбөр олгоно 2026/01/30
“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ 2026/01/30
Засварын газарт гал гарч гурван автомашин шатжээ 2026/01/30
“СҮҮН ДАРХЛАА” ХӨТӨЛБӨРИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/01/30
Э.БАТБАЯР: ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГДСЭН ТӨВ БАЙГУУЛСНААР АВРАН ХАМГААЛАХ ХУГАЦАА 3–5 МИНУТААР БОГИНОСНО 2026/01/30
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 2026/01/30
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ 2026/01/30
ХАВРЫН САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 2026/01/30
“СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙН ТЕХНОЛОГИЙН АЛДААНААС ТЭСРЭЛТ БОЛЖ НЭГ ХҮН ХҮНД ГЭМТЖЭЭ 2026/01/30
А.БАЯР: ГАЛ, ГАЗ, ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛНА 2026/01/30