Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт стандартыг мөрдөөгүй, үзүүртэй төмөр хашаанд буга гэмтэж, эндсэн тохиолдол бүртгэгдсэн. Уг үйлдэлтэй холбогдуулан Нүхтийн аманд уулын энгэрт баригдсан ойролцоогоор 1000 метр урт стандартын бус хашааг албадан буулгажээ. Түүнчлэн Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.4-т тусгай хамгаалалттай газрын дэглэмийг зөрчиж, байгалийн хэв шинж, ан амьтанд хохирол учруулах аливаа үйл ажиллагааг хориглосон байдаг.
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зэрлэг амьтдын амьдрах орчныг алдагдуулах, 25 дугаар зүйлд амьтныг гэмтээсэн, устгасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхээр тус тус заасан байдаг.
Уг хуулийн заалтыг зөрчиж, тусгай хамгаалалттай газрын орчимд үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгж, байгууллагаас стандартын бус, үзүүртэй төмөр хашаа барьж, албан шаардлагыг удаа дараа биелүүлээгүйн улмаас зэрлэг амьтан гэмтсэн нь байгаль орчинд бодит хохирол учруулсан үйлдэл гэж үзэж албаныхан үзэж байна.
Богдхан уулын дархан цаазат газраас мал, амьтны эмчийн мэргэжлийн дүгнэлт гаргуулсан бөгөөд экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ тооцох, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн хэрэг нээж шалгах ажиллагааг эхлүүлжээ.