БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХАВРЫН САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Цаг уурын байгууллагын гаргасан ирэх саруудын буюу улирлын ерөнхий төлөвлөөр агаарын дундаж температур III сард нутгийн баруун өмнөд хэсгээр, IV сард нутгийн зүүн хагаст, V сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Хур тунадас III сард ихэнх нутгаар оолон жилийн дунджаас бага, IV сард баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын ихэнх хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хаврын саруудад салхины хурд үе үе нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байх магадлал өндөр ба температурын хоног хоорондын өөрчлөлт мөн их байх тул малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх зэрэг цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлүүдийг хохирол багатай даван туулах арга хэмжээг эртнээс авахыг зөвлөж байна.

Гуравдугаар сард: Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтай, Өмнөговийн нутаг, Завханы баруун, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Төв аймгийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймаг болон Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр олоон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байна.

Дөрөвдүгээр сард: Агаарын дундаж температур нутгийн баруун хагаст дунджийн орчим, тодруулбал Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгорын нутаг, Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд болон Өмнөговийн ихэнх хэсгээр олон жилиийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Завхан, Хэнтийн баруун, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зүүн, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Тавдугаар сард:Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгааа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Эх сурвалж:ЦУОШГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“СҮҮН ДАРХЛАА” ХӨТӨЛБӨРИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 22 минутын өмнө
Э.БАТБАЯР: ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГДСЭН ТӨВ БАЙГУУЛСНААР АВРАН ХАМГААЛАХ ХУГАЦАА 3–5 МИНУТААР БОГИНОСНО 36 минутын өмнө
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 1 цагийн өмнө
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ 1 цагийн өмнө
ХАВРЫН САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 1 цагийн өмнө
“СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙН ТЕХНОЛОГИЙН АЛДААНААС ТЭСРЭЛТ БОЛЖ НЭГ ХҮН ХҮНД ГЭМТЖЭЭ 2 цагийн өмнө
А.БАЯР: ГАЛ, ГАЗ, ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛНА 3 цагийн өмнө
ГХЯ: Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна 4 цагийн өмнө
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ 21 цагийн өмнө
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 21 цагийн өмнө
“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна 22 цагийн өмнө
“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож, 58 сая төгрөгөө залилуулжээ Өчигдөр
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ Өчигдөр
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө Өчигдөр
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа Өчигдөр
Нийслэлийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цаасан суурьт баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Сүүлчийн нүүдэлчид” номын нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно Өчигдөр
ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 66 ДУГААР АНГИ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО Өчигдөр
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна Өчигдөр
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна Өчигдөр