БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УЛСЫН НӨӨЦӨӨС ТУУЛАХ ЧАДВАРТАЙ САЙТАЙ АВТОМАШИН, ТЕХНИК, ХЭРЭГСЛИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга хэмжээг эртнээс төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд Засгийн газрын 2025 оны 230 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн аймаг, сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, Онцгой байдлын байгууллагын салбар, нэгжүүдэд улсын нөөцөөс туулах чадвартай сайтай 20 автомашин, зарим аймаг, сумдад цас ихээр орж зам даваа хаагдах үед ашиглах автогрейдер 2, ковш 5 ширхэгийг тус тус хүлээлгэн өглөө.

Мөн аймаг, сумдад 796 тонн өвс, 8154 тонн тэжээлийг олгож байна.

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 77 хувьд цастай байгаа бол Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдалд үнэлгээ хийхэд 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.

Ташрамд дурдахад, Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрийн дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, УОК-ын Нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтнуудаар ахлуулсан ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байгаа билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УЛСЫН НӨӨЦӨӨС ТУУЛАХ ЧАДВАРТАЙ САЙТАЙ АВТОМАШИН, ТЕХНИК, ХЭРЭГСЛИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 1 цагийн өмнө
Чингэлтэй дүүрэгт хийн түлш борлуулах цэг ажиллаж эхэллээ 1 цагийн өмнө
Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо 3 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн кабинуудыг агуулахад буулгалаа 5 цагийн өмнө
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална 5 цагийн өмнө
ЗУДЫН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХЭД 9 АЙМГИЙН 36 СУМ ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 9 цагийн өмнө
Олон улсын шүүгч Ц.Сэрээтэр шүүгчийн замналалаа өндөрлүүлэв Өчигдөр
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина Өчигдөр
Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ Өчигдөр
Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ Өчигдөр
УИХ-ын гишүүн С.Амарсайханы санаачилгаар 10 мянган хүнийг англи хэлний сургалтад хамруулна Өчигдөр
Х.ГАНХУЯГ: ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ОНЦГОЙЛОН АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
ДОРНОГОВЬ АЙМАГТ ӨРНҮҮЛЖ БУЙ ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН АВЛИГА, ГАЗРЫН МАРГААНЫГ ОНИЛОХ ЁСТОЙ ГЭВ Өчигдөр
А.БАЯР: ШУТИС-ИЙН БАГШ НАРЫН БҮТЭЭСЭН БҮХ ТӨРЛИЙН “АВТОМАТ ХААЛТ ОНГОЙЛГОДОГ ЧИП”-ИЙГ НИЙСЛЭЛЭЭС ДЭМЖИЖ 9 ДҮҮРЭГТ СУУРИЛУУЛНА Өчигдөр
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн баримт бичиг” үзэсгэлэнг нээнэ Өчигдөр
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүд 2026/01/12
Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна 2026/01/12