БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Улаанбаатар хотын 2026 оны дулааны улиралд хэрэгжих хамгийн том бүтээн байгуулалтын нэг нь Туулын хурдны зам. Баянзүрхийн товчооны авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нийт зургаан эгнээ, долоон орц гарцтай 32 км байна. Өнөөдрийн байдлаар Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 80 хувьтай байгаа бөгөөд төв кемп, ажилчдын кемп, түр байгууламж байгуулах, зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Дам нурууны хэв хашмал цутгах эхний талбай бэлэн болсон.

Төслийн газар чөлөөлөлтөд нийт 112 нэгж талбар өртсөнөөс 10 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Үлдсэн талбаруудын хөрөнгийн үнэлгээг 2026 оны I улиралд багтаан хийлгэх, холбогдох иргэдтэй уулзалт, зөвшилцлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ. Уг төсөл нь нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулах стратегийн ач холбогдолтой. Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээхээр төлөвлөж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ 1 цагийн өмнө
Нэгдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь 2 цагийн өмнө
2026 оны цэргийн бүртгэл Е-mongolia системээр орон даяар эхэллээ 2 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн ган татлага гаалийн талбайд буулаа 4 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ 4 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” арга хэмжээ үргэлжилж байна 6 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал нарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн өрхийн сайн туршлагатай танилцав 7 цагийн өмнө
Швейцарын Кранс-Монтана цанын баазад дэлбэрэлт болж, 40 хүн амь үрэгдэж, 100 орчим хүн гэмтжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна 8 цагийн өмнө
Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ 8 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхий амар амгалан байх болтугай Өчигдөр
ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо 2025/12/30
Хот нийтийн аж ахуйн салбарт 167 машин техникээр парк шинэчлэл хийлээ 2025/12/30
Хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ эрхлэгчидтэй уулзлаа 2025/12/30
2025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа 2025/12/30
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЖ, ГАЗАР НУТГИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ, ХИЛИЙН ЦЭРГИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА 2025/12/30
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзжээ 2025/12/29
Холимог тулааны "One Championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо 2025/12/29
“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд 128 бөх зодоглоно 2025/12/29
Х.Нямбаатар: Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төсөл хэрэгжүүлнэ 2025/12/29