БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд бүртгэлтэй донор бөгөөд тус төв донорынх нь хувьд урилга хүргүүлсний дагуу өнөөдөр (2026.01.02) “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т зориулсан үйл ажиллагаанд оролцов. Манай улс 10 дахь жилдээ нэгдүгээр сарын 03-ны өдрийг “Цусаа бэлэглэх үндэсний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.

Г.Занданшатар: Нэг донорын хандивласан цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг. Бусдад цусаа бэлэглэх бол хүний орчлонгийн хамгийн хүнлэг энэрэнгүй буянт үйлс юм. Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг монголчууддаа уриалж байна.

Цус сэлбэлт судлалын үндэсний төв 1963 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гурван суурин төв болон явуулын хэлбэрээр цус цуглуулдаг. Доноруудын хандивласан цусаар улаан эсийн, сийвэнгийн, ялтаст эсийн гэсэн ангиллаар 36 төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Улаанбаатар хотын 100 гаруй эмнэлэгт нийлүүлдэг. Орон нутагт 27 салбар төвд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг юм байна.

Тус төвд өдөрт дунджаар 150-200 донор цус хандивладаг. Улсын хэмжээнд бүртгэлтэй 180 мянга гаруй донор бий. Тэдний 46 мянга гаруй нь цусаа тогтмол хандивладаг юм байна. Бүртгэлтэй доноруудын 47.5 хувийг 25-44 насныхан эзэлж байна. Нийт донорын 54 хувь нь эрэгтэйчүүд. Доноруудыг цусны бүлэг тус бүрээр нь авч үзвэл 40 хувь нь нэгдүгээр бүлгийн, 23 хувь нь хоёрдугаар бүлгийн, 30 хувь нь гуравдугаар бүлгийн, 7 хувь нь дөрөвдүгээр бүлгийн цусны донор байна.

Бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалж нөөцийн хугацаа харилцан адилгүй байдаг. Улаан эсийн бүтээгдэхүүнийг 36-42 хоногийн хугацаатай хадгалах тул тайван үеийн 14 хоногийн нөөц бүрдүүлдэг. Сийвэнгийн бүтээгдэхүүнийг таван жил хадгалах хугацаатай. Харин ялтаст эсийн бүтээгдэхүүнийг тав хоногоос дээш хадгалж болохгүй тул нөөц бүрдүүлэх боломжгүй. Тиймээс захиалгын дагуу шууд нийлүүлж байна.

Цус цуглуулах хэмжээ 2014 онд 24 мянган нэгж (1 нэгж нь 250-400 грамм) байсан бол 2024 онд 45 мянган нэгж болж 75 хувиар өсчээ. Цуглуулсан цусны 97 хувь нь шинжилгээгээр чанарын шаардлага хангаж тэнцдэг ч бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад энэ хувь хэмжээ буурдаг юм байна. Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ 2014 онд 47 мянган нэгж байсан бол 2024 онд 85 мянган нэгж болж, 44 хувиар өссөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээвэр төслийн ган татлага гаалийн талбайд буулаа 1 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ 2 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” арга хэмжээ үргэлжилж байна 3 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал нарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн өрхийн сайн туршлагатай танилцав 4 цагийн өмнө
Швейцарын Кранс-Монтана цанын баазад дэлбэрэлт болж, 40 хүн амь үрэгдэж, 100 орчим хүн гэмтжээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна 5 цагийн өмнө
Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ 5 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхий амар амгалан байх болтугай Өчигдөр
ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо 2025/12/30
Хот нийтийн аж ахуйн салбарт 167 машин техникээр парк шинэчлэл хийлээ 2025/12/30
Хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ эрхлэгчидтэй уулзлаа 2025/12/30
2025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа 2025/12/30
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЖ, ГАЗАР НУТГИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ, ХИЛИЙН ЦЭРГИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА 2025/12/30
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзжээ 2025/12/29
Холимог тулааны "One Championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо 2025/12/29
“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд 128 бөх зодоглоно 2025/12/29
Х.Нямбаатар: Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төсөл хэрэгжүүлнэ 2025/12/29
ТҮЦ-ийг нь нүүлгэнэ гэхэд хазаж, маажиж, машин доогуур орж хэвтэж, сүрдүүлж байна 2025/12/27
Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно 2025/12/26
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД 2025/12/26