2026 оны цэргийн бүртгэл Е-mongolia системээр орон даяар эхэллээ.
Тодруулбал, цэргийн бүртгэл 1 дүгээр сарын 2-ноос 31-нийг хүртэл үргэлжилнэ. Ийнхүү 18-аас 50 насны эрчүүд тухайн сумынхаа ЗДТГ-ын E-mongolia хариуцсан оператор дээр иргэний үнэмлэхтэй ирж бүртгүүлнэ.
Мөн гар утсандаа Е-mongolia аппликэйшн суулгаад интернэтийн сүлжээтэй газраас бүртгүүлэх боломжтой юм.