БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Баяр: Бидний засах ёстой том алдаа бол Засгийн газрын бодлогын чанар алдагдсан явдал


Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөсан. Сонсголд Ерөнхий Сайд асан С.Баяр оролцсон нь анхаарал татсан гол хүн байсан. 

Тэрээр: "57-р хуулийн тогтоолыг батлах үед УИХ-ын гишүүдийг би буруутгадаггүй. Учир нь хуулийн дагуу оруулж ирсэн, өөр сонголт, өөр цогц шийдэл тухайн үед байгаагүй учраас тэр л замаар явсан. Харин бидний засах ёстой нэг том алдаа бол Засгийн газрын бодлогын чанар алдагдсан явдал. Түүнээс хойш долоон Засгийн газар солигдсон. Аль нэг Засгийн газарт заавал муу дүн тавимааргүй, зүтгэж ажилласан нь бий.

Миний дараа Ерөнхий сайд болсон С.Батболдын үед зээлийн хүүг бууруулах, хувь нийлүүлэгчийн гэрээг сайжруулах, хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой засвар оруулах зэрэг хэд хэдэн ажил хийгдсэн. 2021 онд Оюун-Эрдэнийн Засгийн газар хуримтлагдаад байсан өрийг зохицуулах тодорхой алхмууд хийсэн. Гэвч бусад Засгийн газрууд түүнийгээ залган, чанарын хувьд гэрээний дагуу тууштай ажиллаагүй нь нэг том алдаа.

Нөгөө нэг том алдаа бол төр, засгийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо муу байдал. Жишээлбэл, энэ сонсгол Засгийн газар тухайн асуудлаар хэлэлцээр хийж байх үеэр параламент нээлттэй сонсгол зохион байгуулсан нь ямар ч талаас авч үзсэн буруу. Яагаад гэвэл хэлэлцээ хийх үед байр суурь, тактик нууц байх ёстой. Олны өмнө бүх картыг дэлгэснээр Засгийн газарт хэлэлцээр хийхэд хүндрэлтэй нөхцөл үүсдэг.

Өр өгөөжийн төлөө аливаа төсөл байдаг. Бидний ойлголтод дор хаяж 53 хувийн өгөөжтэй байх ёстой гэж үзэж байсан. Гэвч үүнийг ямар нэг байдлаар баталгаажуулаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээнд, дараа нь Дубайн гэрээнд хүртэл 53 хувийн заалт орсон ч үндсэн зарчим, мөрдлөг болж чадаагүй нь харамсалтай. Үүнийг хуульчлан баталгаажуулах, хоёр талын гарын үсэг зурж буй гэрээнд заавал биелүүлэх үүрэг болгон тусгах ёстой байсан гэж би үздэг." гэв.

Н.Отгончимэг



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 1 цагийн өмнө
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 1 цагийн өмнө
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2 цагийн өмнө
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2 цагийн өмнө
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 3 цагийн өмнө
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 20 цагийн өмнө
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 20 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 22 цагийн өмнө
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 23 цагийн өмнө
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 23 цагийн өмнө
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21
Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 2026/10/21
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 2026/10/21
ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА 2026/10/20
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна 2026/10/20