БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Баяр: Бидний засах ёстой том алдаа бол Засгийн газрын бодлогын чанар алдагдсан явдал


Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 12-р сарын 8-нд эхлэн үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд Ерөнхий Сайд асан С.Баяр оролцов.

Тэрээр: "57-р хуулийн тогтоолыг батлах үед УИХ-ын гишүүдийг би буруутгадаггүй. Учир нь хуулийн дагуу оруулж ирсэн, өөр сонголт, өөр цогц шийдэл тухайн үед байгаагүй учраас тэр л замаар явсан. Харин бидний засах ёстой нэг том алдаа бол Засгийн газрын бодлогын чанар алдагдсан явдал. Түүнээс хойш долоон Засгийн газар солигдсон. Аль нэг Засгийн газарт заавал муу дүн тавимааргүй, зүтгэж ажилласан нь бий.

Миний дараа Ерөнхий сайд болсон С.Батболдын үед зээлийн хүүг бууруулах, хувь нийлүүлэгчийн гэрээг сайжруулах, хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой засвар оруулах зэрэг хэд хэдэн ажил хийгдсэн. 2021 онд Оюун-Эрдэнийн Засгийн газар хуримтлагдаад байсан өрийг зохицуулах тодорхой алхмууд хийсэн. Гэвч бусад Засгийн газрууд түүнийгээ залган, чанарын хувьд гэрээний дагуу тууштай ажиллаагүй нь нэг том алдаа.


Нөгөө нэг том алдаа бол төр, засгийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо муу байдал. Жишээлбэл, энэ сонсгол Засгийн газар тухайн асуудлаар хэлэлцээр хийж байх үеэр параламент нээлттэй сонсгол зохион байгуулсан нь ямар ч талаас авч үзсэн буруу. Яагаад гэвэл хэлэлцээ хийх үед байр суурь, тактик нууц байх ёстой. Олны өмнө бүх картыг дэлгэснээр Засгийн газарт хэлэлцээр хийхэд хүндрэлтэй нөхцөл үүсдэг.


Өр өгөөжийн төлөө аливаа төсөл байдаг. Бидний ойлголтод дор хаяж 53 хувийн өгөөжтэй байх ёстой гэж үзэж байсан. Гэвч үүнийг ямар нэг байдлаар баталгаажуулаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээнд, дараа нь Дубайн гэрээнд хүртэл 53 хувийн заалт орсон ч үндсэн зарчим, мөрдлөг болж чадаагүй нь харамсалтай. Үүнийг хуульчлан баталгаажуулах, хоёр талын гарын үсэг зурж буй гэрээнд заавал биелүүлэх үүрэг болгон тусгах ёстой байсан гэж би үздэг." гэв.

Н.Отгончимэг


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 36 минутын өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 43 минутын өмнө
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 1 цагийн өмнө
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2 цагийн өмнө
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 5 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 7 цагийн өмнө
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 22 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 23 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА Өчигдөр
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Өчигдөр
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана Өчигдөр
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 2026/10/06
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 2026/10/06
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ 2026/10/06