БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ли Жан Хуа: “Төхөм”-ийн уурхайд 51 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч гэрээнд заасан 52 хувийг шилжүүлээгүй

Г.Оюунтуяа
2025/12/09

“Олгой булаг” ХХК-д хөрөнгө оруулалт оруулж, хохирсон гэх эрүүгийн хэргийн талаар БНХАУ-ын “Мен дун энэержи” ХХК-ийн захирал Ли Жан Хуа тайлбар мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал хийлээ.

БНХАУ-ын “Мен дун энэержи” ХХК -ийн захирал хөрөнгө оруулагч Ли жан хуа
Өмгөөлөгч: Б.Мягмарсүрэн: БНХАУ-ын иргэн Ли Жан Хуа миний бие “Мен дун энержи” компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд БНХАУ-д нүүрсний бизнес эрхэлдэг.
2017 оноос Сүхбатар аймгийн Сүхбаатар суманд байрлах Олгой булаг ХХК-ийн “Төхөм”-ийн уурхайтай хамтын ажиллагаа эхлүүлсэн. Тухайн үед Олгой булаг ХХК-ийн гүйцэтгэх захиралаар Д.Эрдэнэ, хувьцаа эзэмшигч нь Д.Баатар, Д.Даваадэмбэрэл, С.Гомборагчаа, Б.Батбилэг нар байсан.
Би яагаад энэ компанитай хамтран ажиллах болсон бэ гэхээр Д.Баатар нь “ Би бол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүү, надад итгэж болноо...” гэсэн тул би шийдвэр гаргаж хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах болсон.


- Хамтран ажиллах гэрээг 2017-06-06-ны өдөр байгуулсан.

 
Гэрээнд “...Хөрөнгө оруулагч тал уурхайн бүхий зардал хөрөнгө оруулалтыг бүрэн хариуцаж “Олгой булаг” ХХК-нь “Төхөм”-уурхайн 52 хувийг шилжүүлж өгнө, уурхайн нөөцийг дуусах хүртэл хамтран ажиллахаар тохиролцсон. Гэрээнд зааснаар хөрөнгө оруулагч тал 2017-2021 онд шаардлагатай бүх хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд бидний тооцоолсноор 51 тэрбум гаруй төгрөг болсон. Үүнд: 100 гаруй автомашин, техник тоног төхөөрөмж, 20 км сайжруулсан зам засварын ажил, уурхайн кемпийн бүтээн байгуулалт, тохижилтын ажил, хөрс хуулалт, тээвэрлэлт, Төхөмийн уурхайн МУ-д төлөх бүх төрлийн татвар, хураамж зэрэг болно.
Хамтын ажиллагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл гэрээнд заасан 52 хувийг шилжүүлээгүй.
- Хамтын ажиллагаа эхлүүлснээс 6 сарын дараа буюу 2017-12-05-ны өдөр “Нэг бүс нэг зам төхөм уурхай” ХХК гэх хамтарсан компанийг байгуулсан.

 Хамтарсан компанийн хувьцаа эзэмшигчээр миний төрсөн охин Сун Лина 51%, “Олгой булаг” ХХК 44%, Ч.Чимэдсүрэн 5%  Гүйцэтгэх захирлаар охин Сун Лина Энэ гэрээний дагуу хөрөнгө оруулагч талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч оператор компани оруулахгүй хамтран ажиллахгүй гэсэн тохиролцоог хийсэн.

 Гэвч 2020 онд Дэлхий дахин Короно вирус дэгдсэний улмаас хөрөнгө оруулагч нар Монгол Улсад ирэх боломжгүй нөхцөл байдал үүсэж 2021 оноос “Олгой булаг” ХХК нь уурхайн олборлолтын ажлыг хариуцан зохион байгуулах эхэлсэн.
Энэ үеэс эхлэн “Олгой булаг” ХХК-н талаас гэрээний заалтаа зөрчиж хөрөнгө оруулагч талыг хамтын ажиллагаанаас гаргасан. Нүүрсний нийлүүлэгт, тээвэрлэлтийг зогсоож, гуравдагч компанитай хамтран олборлолт, тээвэрлэлт, борлуулалт хийж эхэлсэн. Гэрээ зөрчсөн энэ үйлдлээс талуудын маргаан эхэлсэн.
Маргаанаа шийдье гэхэд УЕП асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар нь “...Та нар казино тоглоод алдсан гэж бод, хуулийн байгууллагаар яваад нэмэргүй бүгд манай тал...” гэж хэлж хамтын ажиллагаанаас биднийг хөөсөн.
Ингээд 2021 оны 12-р сараас эхлэн Цагдаагийн байгууллагад хандаж хохирогчоор тогтоогдон мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Гэвч “Олгой булаг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр биднийг гэмт хэрэг үйлдэж залилсан, “Олгой булаг” ХХК-ийг хохироосон мэтээр буруу ташаа ойлголт өгч, миний болон бизнесийн нэр хүнд халдаж, сэтгэл санааны дарамтанд оруулсан төдийгүй миний биед халдсан \гарын зураг үзүүлэх\ зэрэг асуудал удаа дараа гарч байгаа тул хэвлэлийн бага хурал хийлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
НЗД-ын орлогч Т.Даваадалай дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн “Неосити” хотхонтой танилцлаа 8 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 56 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО 10 цагийн өмнө
Хүн -20 градусд 20 минутанд хөлдөнө 10 цагийн өмнө
Хувь хүний хөрөнгөөр барьсан дулаан зогсоолын ашиглалт, хамгаалалтыг ХУД хариуцахаар боллоо 10 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 114 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 11 цагийн өмнө
Т.Даваадалай: Энэ онд Ногоон нуур, Гандан орчимд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна 11 цагийн өмнө
Зорчигчид автобусны буудлын дулаан зогсоолыг эвдэлж, эд зүйлсийг нь хулгайлсны улмаас түр хаасныг өнөөдөр нээж байна 12 цагийн өмнө
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ҮР ДҮНГ НЭГТГЭХ ХҮРЭЭНД ХАМТАРЧ АЖИЛЛАНА 13 цагийн өмнө
Иргэний эмзэг мэдээлэл бүхий гэрэл зургийг цахим орчинд байршуулсан үйлдлийг шалгаж байна 13 цагийн өмнө
Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв 15 цагийн өмнө
Он гарсаар 195 удаагийн ахуйн гал түймэр бүртгэгджээ 15 цагийн өмнө
Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа 16 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэл танилцуулна 16 цагийн өмнө
ДЦС-ийн төслүүдэд сүнс нь хорогдсон сайд нар 2026/01/17
​Боловсролын үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанаар бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа 2026/01/16
АТГ: Н.Тавинбэх нарын 3 хүнийг 148,7 сая долларын санхүүжилттэй төсөлтэй холбогдуулан шалгаж байна 2026/01/16
Шатахуун ачсан машин осолдож 16 тонн түлш асгарчээ 2026/01/16
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин гардуулан өглөө 2026/01/16
Энэ сарын 16-21-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна 2026/01/16
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа 2026/01/16