БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Н.Учрал: Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол ард түмний зол жаргал албан тушаалаас үнэ цэнэтэйг илтгэн харуулсан


БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жамбын Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.03.10/ боллоо.

Арга хэмжээнд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал, намын бусад удирдах албаны хүмүүс, Жамбын Батмөнх агсны гэр бүлийн төлөөлөл, оюутан залуус оролцлоо.

Мөн УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Ардын намын дарга асан, 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, Монголын Ардчилсан намын анхны дарга, Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг Э.Бат-Үүл, Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг, нийтлэлч Баабар нар оролцлоо.


Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн үлдээсэн өв, үйл хэрэг бол Монгол төрийн удирдагчийн эх орон, ард түмнийхээ төлөөх саруул ухаан, энэрэл, хайр юм. Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол эрх мэдлээс татгалзаж, үндэстний язгуур эрх ашиг, эв нэгдэл, зөвшилцөл, ойлголцол илүү үнэ цэнэтэйг үлгэрлэн харуулсан түүхэн бахархал юм. Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол ард түмний зол жаргал албан тушаалаас үнэ цэнтэйг илтгэн харуулсан Монголын нэн шинэ үеийн түүхэн хуудсуудын нэг юм. Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш. Ардчилал бол бүх монголчуудын амжилт ололт, монгол хүн бүрийн эрхэмлэж явах үнэт эрх чөлөө юм. Энэхүү ойг тэмдэглэхдээ “Ардчиллын өглөө” гэсэн аяныг санаачилж, ардчиллын ололт амжилтуудын талаар шинэ үе, хойч үедээ өвлүүлэн үлдээх түүхэн арга хэмжээг зохион байгуулж байгаа намын дэргэдэх СДМЗХ-нд талархал илэрхийлье” гэв.

Монголын Ардчилсан намын анхны дарга, Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг Э.Бат-Үүл “Ардын намын залуучууд надад үг хэлэх боломж олгосонд олзуурхаж байна. Залуус та бүхэн нэг зүйлийг ойлгох нь зүйтэй. Ж.Батмөнх гуай эрх мэдлээсээ сайн дураараа татгалзсан хүн. Шалтгаан нь залуучуудынхаа ирээдүйг гайд автуулахгүй гэсэн байр суурьтай байсан гэдэг. 1990 онд бид хэд хэдэн удаа хэлэлцээр хийж зарчмын тохиролцоонд хүрсэн. Монголд дахиж нэг хүний дарангуйлал тогтоож болохгүй гэж бид тохирсон. Үүний баталгаа бол парламентын тогтолцоо юм шүү гэдэгт тохиролцсон юм. Энэ хэлэлцээрийг бид өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж үнэнч яваа. Энэ бол улс төрийн том соёл” гэв.

Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг, нийтлэлч Баабар “Ж.Батмөнх гуайн олон баримт, түүхийг олж уншсан. Ер нь хүн бол амьдралдаа хар, цагааныг хослуулдаг, цав цагаан, хав харанхуй зүйл гэж байхгүй. Ж.Батмөнх гуай Ардын Их Хурлын дарга, намын дарга байхдаа асар их өөрчлөлт хийсэн, түүнийг нь тэр бүр анзаараагүй. Олон жил хөрштэйгөө дайсан болж явсан харилцааг Ж.Батмөнх гуай хэвийн болгох зүйлийг хийсэн” гэж тодотгож ярилаа.

Монгол Ардын намын дарга асан, Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр хэлэхдээ “Цав цагаан өнгөтэй зүйл энэ хорвоод юу ч байхгүй. Хүн ч байхгүй. Тас хар зүйл ч байхгүй. Хорвоо олон өнгөтэй учраас өнгөрсөн түүх ч олон өнгөтэй. Яагаад түүхээ мэдэх хэрэгтэй вэ гэхээр өнөөдрийгөө ойлгох ёстой. Өнөөдрийгөө ойлгосны үндсэн дээр ирээдүйгээ цогцлуулах, өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй байх, өмнө нь хуримтлуулсан сайн сайхан зүйл дээрээ цаашид сайхан амьдрах бололцоо нээгддэг гэдгийг залуустаа хэлье” хэмээн хүндэтгэлийн арга хэмжээнд ирсэн залууст хандаж хэллээ.


Мөн түүхэн хүмүүний зээ дүү Д.Энхбаатар Ж.Батмөнх агсны зөвлөх, туслахаар нь 17 ажил хамтран ажилласан Р.Батаад хүндэтгэл үзүүллээ.  Р.Батаа нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнхтэй хамт ажиллаж байхдаа Монголын 300 гаруй сумаар явж цас зудтай, ган гачигтай үеэр ажиллаж, нам, төрийн бодлого шийдвэрийг танилцуулах, амжилт ололт, алдаа оноогоо ч ард түмнээс сонсон хүнд бэрхээс эхлээд хөгжилтэй дурсамжаасаа хуваалцсан юм.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Чөлөөлье”, “Цэгцэлье” нэртэй хоёр багт хуваарилагдсан залуус мэтгэлцээний үзүүлэх тоглолт хийж сонирхуулсан юм.  




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 3 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 3 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01