БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Кипр Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар ажилласан хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын “UNFICYP” энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар томилогдож, дэлхийн 18 орны цэнхэр дуулгатнуудыг хоёр жил удирдсан Б.Эрдэнэбатад төр, ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

20 гаруй мянган монгол цэрэг дэлхийн халуун цэгүүдэд даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улс орныхоо нэр хүндийг олон улсад бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг  тэмдэглэлээ.

Манай улсын энхийг сахиулах ажиллагааны 20 гаруй жилийн түүхэнд анх удаа монгол генерал НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны бас нэг томоохон баталгаа гэдгийг тодотголоо.

Кипр дахь ажиллагаа нь дэлхий дахинд НҮБ-ын явуулж буй 12 энхийг сахиулах ажиллагааны нэг юм.

Хошууч генерал Б.Эрдэнэбат өмнө нь Ирак, Либери, Өмнөд Судан, Сьерра Леон зэрэг улсад энхийг сахиулах найман удаагийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Н.Учрал: Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол ард түмний зол жаргал албан тушаалаас үнэ цэнэтэйг илтгэн харуулсан 23 минутын өмнө
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно 38 минутын өмнө
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий 778 автомашины газар доорх ​зогсоолын төслийг хэрэгжүүлж байна 39 минутын өмнө
Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов 55 минутын өмнө
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ 1 цагийн өмнө
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа 1 цагийн өмнө
Өмнөд Солонгос цуврал алуурчин гэгдээд буй эмэгтэйн зургийг олон нийтэд дэлгэлээ 3 цагийн өмнө
Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд цахилгаан хязгаарлана 6 цагийн өмнө
Шар усны үерийн өртөх байдлын үнэлгээгээр 6 сум маш эрсдэлтэй гарчээ 7 цагийн өмнө
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт “M Bank Arena” ордонд болно 8 цагийн өмнө
"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ 23 цагийн өмнө
“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа Өчигдөр
Х.Нямбаатар: Ойрын 5-10 жилд Гандангийн 55 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн болгоно Өчигдөр
Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ Өчигдөр
Сургуулийн эргүүлд гарсан эцэг эхэд бүтэн өдрийн цалинтай чөлөө олгох гэнэ Өчигдөр
Нийгмийн даатгалын сангийн 62 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна Өчигдөр
БНХАУ-ын нэр бүхий иргэн олон нийтэд худал мэдээлэл түгээж, хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогджээ Өчигдөр
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр