БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Шар усны үерийн өртөх байдлын үнэлгээгээр 6 сум маш эрсдэлтэй гарчээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх нэгдсэн удирдамж”-ийн дагуу 2026 оны хаврын шар усны үерийн аюул, өртөх байдал, эмзэг байдлын ерөнхий үнэлгээ хийлээ.

Үнэлгээг ОБЕГ, түүний харьяа Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, ЦУОШГ, Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Усны газар, геодези усны барилга байгууламжийн газар, ШУА-ын Газар зүй, гео-экологийн хүрээлэнгийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг гүйцэтгэсэн юм.

Эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгийн 330 сумын хэмжээнд 6 сум маш их, 20 сум их, 92 сум дунд, 212 сум бага буюу маш бага, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэг маш их, 4 дүүрэг дунд, 4 дүүрэг бага буюу маш бага” гэж үнэлэгдлээ.

Шар усны үерийн өртөх байдлын үнэлгээгээр 10 аймгийн хэмжээнд 3789, нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд 1216 айл өрх, улсын хэмжээнд нийт 5005 айл өрх өртөх магадлалтай байна.

Цаашид цаг агаарын огцом дулаарал ажиглагдах, энэ гуравдугаар сард сарын дундаж агаарын температур Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа тул шар усны үерийн нөхцөл байдал, аюулын түвшин нэмэгдэх магадлалтайг анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд цахилгаан хязгаарлана 43 минутын өмнө
Шар усны үерийн өртөх байдлын үнэлгээгээр 6 сум маш эрсдэлтэй гарчээ 1 цагийн өмнө
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт “M Bank Arena” ордонд болно 2 цагийн өмнө
"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ 16 цагийн өмнө
“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа 19 цагийн өмнө
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ойрын 5-10 жилд Гандангийн 55 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн болгоно 19 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ 19 цагийн өмнө
Сургуулийн эргүүлд гарсан эцэг эхэд бүтэн өдрийн цалинтай чөлөө олгох гэнэ 21 цагийн өмнө
Нийгмийн даатгалын сангийн 62 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна 22 цагийн өмнө
БНХАУ-ын нэр бүхий иргэн олон нийтэд худал мэдээлэл түгээж, хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогджээ 22 цагийн өмнө
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ 2026/03/06
Хүрэн баавгай агнасан иргэнийг 5.4 сая төгрөгөөр торгожээ 2026/03/06
Н.УЧРАЛ: ЭНЭ ХАВРЫН ЧУУЛГАН ИРГЭДИЙГ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМГААЛАХ ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ИЖ БҮРЭН ХАНГУУЛАХАД ЧИГЛЭНЭ 2026/03/06
Бүлэг мансуурагчдад ял шийтгэлээ 2026/03/06
Нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаалаас үүдэлтэй МАРТЫН 8 2026/03/06
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙГ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭДЭЭ СУРРОН ХУДАЛДАН АВЧ ӨГӨХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЛАА 2026/03/06
Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурчээ 2026/03/06