Өмнөд Солонгост хоёр эрэгтэйн амийг сэтгэцэд нөлөөт эмийн тусламжтай хөнөөсөн этгээдийн зургийг прокурорын зүгээс олон нийтэд дэлгэжээ.
Тэрээр гурван хүнийг сэтгэцэд нөлөөт эмийн тусламжтайгаар хордуулж, хоёр нь газар дээрээ нас барсан бол нэг нь эмчилгээ хийлгэж байгаа аж.
Хэрэгтэн эмэгтэй эхлээд найз залуугаа нойрсуулах эм хольсон ундаагаар мансууруулсан бол дараагийн удаад онлайнаар танилцсан хоёр эрэгтэйг зочид буудалд дуудан нойрсуулах эмтэй ундаагаа өгч аминд нь хүрчээ. Ингэхдээ тэрээр нойрсуулах эмнийхээ тунг нэмсээр байсан нь гэмт хэргийн сэтгэл судлаачдын анхаарлыг татаад байна.
Мөн гэрээс нь их хэмжээний нойрсуулах эм олдсон нь дахин аллага үйлдэх төлөвлөгөөтэй байсныг нь илтгэж байгаа аж.