БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо

Г.Оюунтуяа
2026/03/11

Хүчирхийллийн золиос болсон хохирогчдыг хамгаалах нь төрийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа байдаг. Дэлхий нийтэд сорилт болоод буй жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах байр бол түргэн шуурхай, мэдрэмж өндөртэй үйлчилгээ шаарддаг онцлогтой. Улаанбаатар хотноо  “Шинэсаран” түр хамгаалах байранд нэг дор 40 хүн хүлээн авах хүчин чадалтай, хүний эрхийн олон улсын жишиг, стандарт хангасан анхны байгууламж төдийгүй сэтгэл зүй, эрх зүй, эрүүл мэнд, хувь хүний хөгжлийн тусламж үйлчилгээ, сургалт нөлөөллийн үйл ажиллагаа явуулах хүний нөөц, орчинг бүрдүүлжээ.


Хүн бүр айдас, хүчирхийллээс ангид амьдрах ёстойг, энэ төрлийн гэмт хэргийг дахин гаргахгүйг байнга сануулах үүднээс Монгол охины гэгээн дурсгалыг мөнхжүүлэн гэр бүлийнх нь зөвшөөрөлтэйгээр шинэ төвийг нэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын дарга Н.Учрал нээлтийн үеэр онцолсон юм. Тэрбээр, энэхүү төсөл нь зөвхөн барилга байгууламжийн нээлт бус, харин хүний эрхийг хамгаалах, хүчирхийлэлд өртсөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, тусламж, үйлчилгээ үзүүлэх, дэмжих тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн бодит алхам гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын стандарт болон Израйл Улсын Түр хамгаалах байрны загвараас жишээ авч, олон улсын жишигт нийцүүлэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч иргэдийг нас, хүйс харгалзахгүй хүлээн авч сэтгэл зүй, эрүүл мэндийн үйлчилгээ, амьдрах ухааны дадлага, сургалт, зөвлөгөө үзүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулсан өрөө, тасалгаатай шинэ жишиг болохуйц барилга болжээ. Цаашид түр хамгаалах байруудыг энэ загвараар байгуулж, хүүхэд, эмэгтэйчүүдэд аюулгүй орчин, хамгаалалт, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх болно. 


Гэр бүлийн хүчирхийлэл бол нэг айлын асуудал биш, нийгмийн аюулгүй байдал, ирээдүй хойч үеийн аж амьдралд шууд нөлөөтэй, ноцтой асуудал учраас Монгол Улсын Их Хурал хүний эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрх зүйн шинэчлэлийг шат дараалан хэрэгжүүлж ирсэн, цаашид ч эрх зүйн орчинг боловсронгуй болгож, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэн, хохирогчдод үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Үүнд өөрийн биеэр манлайлал үзүүлж ажиллах болно гэв.

Түүнчлэн хоёр сарын өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн дэд сайдын хамт Цагдаагийн ерөнхий газрын харьяа түр хамгаалах байрны нөхцөл байдалтай очиж, танилцахад “Хүн ажиллаж, амьдрах боломжгүй” гэсэн дүгнэлттэй байсан тул шинээр баригдсан ч шийдэлгүй хоёр жил гацсан Түр хамгаалах байрыг яаралтай ашиглалтад оруулах чиглэл өгсөнөө сануулж, цаг алдалгүй, шуурхай ажиллаж, бүтэц орон тоог нь хүртэл шийдвэрлэсэн Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төслийн багийн хамт олонд талархал илэрхийллээ. Жишиг болохуйц түр хамгаалах байрыг байгуулахад Азийн хөгжлийн банк, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба болон төслийн баг хамт олон, стандартын дагуу тохижуулахад Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв. 


Түр хамгаалах байрны нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масаругийн төлөөлөл болон Азийн Хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Үйл ажиллагаа хариуцсан дарга Чандра Мохан Арора нар оролцож, үг хэллээ. Хүчирхийллийн асуудал ноцтой сорилт хэвээр байгаа энэ цаг үед хохирогчдод аюулгүй орчин, найдвартай үйлчилгээ нэн шаардлагатай талаар тэд онцолж, хүчирхийллийг бууруулах, хүн бүр аюулгүй, амар тайван амьдрах боломжтой нийгмийг цоглоохын төлөө үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлж байлаа. 

Ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байрыг ашиглалтад оруулснаар нийслэлийн хэмжээнд гурван түр хамгаалах байртай боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт 23 градус дулаан байна 34 минутын өмнө
​Цөлжилттэй тэмцэх тухай COP17-ын дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхэллээ 18 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 68 дуудлага бүртгэгджээ 18 цагийн өмнө
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана 18 цагийн өмнө
Хуурамч улсын бүртгэлийн дугаар хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцсон 24 зөрчил бүртгэгджээ 19 цагийн өмнө
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ 22 цагийн өмнө
Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо 2026/08/21
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт олон хотын тулгамдсан асуудал болсон 2026/08/21
“БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2026/08/21
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа 2026/08/21
"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо 2026/08/21
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна 2026/08/21
COP17: ТӨРИЙН АЛБАНЫ 130 ГАРУЙ ЭМЭГТЭЙЧҮҮД НОГООН ХӨГЖЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/08/21
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа 2026/08/21
СҮХБААТАРЫН НУТАГ, ДОРНОДЫН ӨМНӨД ХЭСГЭЭР УСАРХАГ БОРОО ОРНО 2026/08/21
ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэлнэ 2026/08/21
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/08/20
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ, ХҮНИЙ НӨӨЦ, ЭРҮҮЛ МЭНДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/08/20
Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна 2026/08/20
САЙД Ц.ИДЭРБАТ: ДЭЛХИЙН ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ МОНГОЛ МАЛЧИД ХОРШИН БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ ТЭЖЭЭЛ ТАРИАЛЖ БАЙНА 2026/08/19