БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.Батлут: ЦЭРЭГЖИЛТИЙН ХИЧЭЭЛИЙГ СЭРГЭЭНЭ

Г.Оюунтуяа
2026/03/11

Батлан хамгаалахын сайд Д.Батлут: Өнөөдөр цахимд орчинд ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн дээрэлхэж, бие махбод болон сэтгэл зүйн дарамт үзүүлсэн бичлэгүүд ар араасаа цуварч байна. Өнөөдрийн энэ үйл явдал гэнэт үүсчихээгүй, манай нийгмийн үнэт зүйл, хүүхэд хүмүүжлийн тогтолцоо алдагдсаны тод дохио.

Хүчтэй нь сул доройгоо дээрэлхдэг биш, харин хүчтэй нь сул доройгоо хамгаалдаг нийгмийг бид цогцлоох ёстой. Тиймээс Батлан хамгаалах яамнаас ерөнхий боловсролын сургуулиудад "Цэрэгжилтийн хичээл"-ийг сэргээж, түүгээр дамжуулан өөрийгөө болон бусдыг хамгаалах эр зоригтой, үнэний талд зогсох чадвартай иргэнийг бэлтгэх чиглэлд хөтөлбөрийг боловсруулна.

Тус хөтөлбөрийг Боловсролын яамтай хамтран шинэ агуулга, шинэ стандарттайгаар сэргээх бодлогыг баримталж, цэргийн анхан шатны мэдлэг, зэвсэгтэй харьцах, жагсаалын бэлтгэл, цэргийн сахилга бат, гамшгийн үеийн бэлэн байдал, иргэний хамгаалалт, Монгол өв, түүх соёл зэрэг агуулгуудыг багтаана.

Цэрэгжилтийн хичээлийг сэргээснээр нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэх цэргийн нөхөрлөлийн зарчмаар "бүлэглэж дээрэлхэх" биш "бүлэглэж дэмжих" сэтгэлгээг суулгах, хүч чадал гэдэг бол бусдыг айлгах хэрэгсэл биш, харин эх орон, гэр бүл, анд нөхдөө хамгаалах хариуцлага юм гэдгийг ухамсарлуулахад хамгийн дөхөм бөгөөд үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах гарцын нэг болно гэж харж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна 2026/08/14
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо орох тул янга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/14
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2026/08/14
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 2026/08/14
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна 2026/08/14
ЦЕГ: Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна 2026/08/14
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно 2026/08/14
Э.БАТШУГАР: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА 2026/08/13
ЗАРИМ ТӨРЛИЙН ОЛОН УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭГ НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР ОЛГОНО 2026/08/13
ХАНГАЙН МАЛЧИД ДЭЛХИЙН МАЛЧДЫН ТУНХАГЛАЛД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ 2026/08/13
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/08/13
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ШӨНӨ ААДАР БОРОО ОРОХ ТУЛ АЯНГА, МӨНДӨРӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЭЭРЭЙ 2026/08/13
Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, 11 хэргийг шүүхээр шийдвэрлэв 2026/08/13
ОБЕГ: Мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/13
476 МЕТР УРТ ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/13
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 2026/08/13
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна 2026/08/13
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ 2026/08/13