БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий 778 автомашины газар доорх ​зогсоолын төслийг хэрэгжүүлж байна


 БГД-ийн нэгдүгээр хороонд байрлах Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг тү р шилжүүлж, “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг  Улаанбаатар Төмөр зам ХНН-ийн захиалгаар “Грэйт констракшн” ХХК гүйцэтгэж байна.

Төслийн хүрээнд дээрээ ногоон байгууламж, тохижилт бүхий, газар доорх 778 автомашины зогсоолыг хувийн хэвшил нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр барьж, 2027 онд ашиглалтад хүлээлгэн өгнө. 

Тус бүсэд дахин төлөвлөлт эрчимтэй явагдаж буй учир авто замын түгжрэл, зогсоол, ногоон байгууламжийн хүртээмжийн асуудал хүндрэлтэй байдаг. Төсөл хэрэгжсэнээр “Барс” худалдааны төв орчмын түгжрэл буурч, зогсоолын хүртээмж үлэмж хэмжээгээр нэмэгдэхээр байна.

Мөн, төмөр замын ногоон байгууламжийг Экологийн цагдаагийн албаны зөвшөөрөлтэйгөөр мэргэжлийн байгууллагатай хамтран түр шилжүүлэн суулгасан бөгөөд цаашид иргэд амарч, зугаалах таатай орчныг бүрдүүлсэн шинэ цогц шийдэлтэй цэцэрлэгт хүрээлэнг бий болгох юм.

Энэ талаар “Грэйт констракшн” ХХК-ийн тодрууллаа. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч П.Ванчинхүү “60 жилийн түүхтэй ногоон байгууламжийг устгаж, зориулалтын бус барилга барина гэсэн ойлголт иргэдийн дунд байна. Энэ нь ташаа мэдээлэл. Ногоон байгууламжуудыг Баянгол дүүргийн хяналтад, Экологийн цагдаагийн албаны зөвшөөрөлтэйгөөр мэргэжлийн байгууллагатай хамтран түр шилжүүлэн суулгасан. Төсөл дуусах үед бүх ногоон байгууламжийг буцаан сэргээж, нэмэлт цэцэрлэгжүүлэлт хийнэ. БГД-ийн нэгдүгээр хороо бол 10 мянга гаруй хүн амтай, Улаанбаатарын хамгийн том хороодын нэг. Хороо дахин төлөвлөлтийн бүсэд орсон учир 60 жилийн өмнө баригдсан 2–3 давхар төмөр замын шар барилгууд нураагдаж, өндөр барилгууд баригдаж байна. Ингэснээр авто замын түгжрэл, зогсоолын хүртээмж, ногоон байгууламжийн асуудал улам хүндрээд байгаа.

Манай хийсэн судалгаагаар тус хороонд нийтдээ 1550 орчим байрны гадаах зогсоол, “Барс” захын 160 орчим, төмөр замын байгууллагын 270 орчим гадна зогсоол бий. Гэвч энэ бүхэн 10 мянган оршин суугчид огт хүрэлцэхгүй хэмжээнд хүрсэн. Энэ бол нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшлийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл гэдгийг онцолж хэлмээр байна” гэв.

Мөн тэрбээр “Барс” захын ар талын авто зам өдөржин 2–10 км/цагийн хурдтай түгжирдэг. Гол шалтгаан нь захын ачаалал болон түгээлтийн машины дараалал. Төсөл хэрэгжсэнээр газар доорх 778 зогсоол ашиглалтад орж, иргэд машинаа шууд газар доорх зогсоолд байрлуулан, туннелээр зах руугаа орох боломжтой болох юм.  Түгээлтийн машинууд зориулалтын зогсоол ашигласнаар түгжрэл бодитоор буурна. Мөн төмөр замаар зорчих иргэд машинаа урт хугацаагаар тавих боломж бүрдэнэ.

Төсөл хэрэгжиж буй газар үндсэн барилга барихгүй. Харин Нийслэлийн авто тээврийн газрын шаардлагын дагуу автобусны эцсийн буудлыг төлөвлөсөн. Үүнд ариун цэврийн өрөө, жолооч нарын амрах байр, диспетчерийн байр зэрэг жижиг үйлчилгээний байгууламж баригдана гэдгийг хэллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монголбанк нийт 4.3 тонн үнэт металл худалдан авчээ 4 минутын өмнө
Эпштейнтэй нэр холбогдсон монголчуудыг цагдаагийнхан яагаад шалгахгүй байна вэ? 33 минутын өмнө
Б.Баярбаатар: Эйпштейны хэргээр УИХ-ын нээлттэй сонсгол хийх хэрэгтэй 2 цагийн өмнө
БАТ ХААНЫ БАЙЛДАН ДАГУУЛАЛТЫГ ХАРУУЛСАН “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” ТҮҮХЭН УРАН САЙХНЫ КИНОГ МОНГОЛ, АМЕРИК, УНГАР ЖҮЖИГЧИД ХАМТРАН БҮТЭЭЛЭЭ 2 цагийн өмнө
Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой 2 цагийн өмнө
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛЖ, САЛБАР ДУНДЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛНЭ 4 цагийн өмнө
Д.Долгорсүрэн: Би хүүхдүүдтэйгээ ойлголцох хаалгыг бага багаар нээж байгаа ээж 5 цагийн өмнө
Орон нутагт баригдаж байгаа төрийн орон сууцнуудын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Basketball Champions League East Asia” тоглолт болно 10 цагийн өмнө
Автобусны буудал дээр 60 гаруй насны иргэн нас барсан байдалтай олджээ Өчигдөр
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина Өчигдөр
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна Өчигдөр
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа Өчигдөр
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ Өчигдөр
Э.Батшугар: Эмийн үнэ, чанарт онцгой анхаарч, дотоодын үйлдвэрлэл болон нэгдсэн худалдан авалтыг дэмжинэ Өчигдөр
Хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөж, нэг жил нуусан байжээ Өчигдөр
Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина Өчигдөр
А.БАЯР: Цаашид төлөөлөгчийн хувиар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байх болно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намуудын бүлэг хуралдана Өчигдөр