БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ирэх долоо хоногт 6–9 дүгээр ангийн хичээл цахимаар орно

Г.Оюунтуяа
46 минутын өмнө

Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багын хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил, “Томуугийн үзлэг, оношилгооны хэсэг” байгуулах санал, цаашдын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Томуугийн вирусийн идэвхжилийн оргил үеийн 10 жилийн судалгаагаар томуугийн вирусийн илрэлт ихэвчлэн 51–52 дахь долоо хоногт оргилд хүрдэг. Тандалтын 2025 оны 47 дугаар долоо хоногийн мэдээгээр өмнөх долоо хоногтой харьцуулахад 0–4 насны өвчлөл 0.5–1.5 хувь буурсан бол 5–14 насанд 2.3–2.4 хувь, 65 болон түүнээс дээш насанд 0.1 хувь нэмэгдсэн байна.

Эдгээр үзүүлэлт нь томуугийн халдварын өсөлт цаашид үргэлжлэх төлөвтэй байгааг харуулж байгаа тул сургуулийн дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг дүгнэжээ.

Иймээс Боловсролын сайдын 11 дүгээр саын 27-нд гаргасан тушаалын дагуу Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр хэвээр хэрэгжих юм.

• 1–5 дугаар ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 8-нээс 12 -ныг дуустал танхимаар,
• 6–9 дүгээр ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 8-наас 12-ныг дуустал цахимаар хичээллэнэ.

Жич: Бага, дунд ангийн хичээл цахим долоо хоногийн хугацаа дуусмагц “2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц”- ийн дагуу хичээл сургалтын үйл танхимаар зохион байгуулагдана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Маргаашаас Тэрэлж, Скай ресорт руу нийтийн тээвэр үйлчилнэ 3 минутын өмнө
Ирэх долоо хоногт 6–9 дүгээр ангийн хичээл цахимаар орно 46 минутын өмнө
Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа 50 минутын өмнө
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ 4 цагийн өмнө
ХӨВСГӨЛ НУУР, ТУУЛ, ОРХОН ГОЛД МӨС ЦӨМӨРСӨН ДУУДЛАГА ЗОНХИЛОН БҮРТГЭГДСЭН БАЙНА 4 цагийн өмнө
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно 5 цагийн өмнө
Баянгол дүүргийн хот нийтийн аж ахуйн салбар 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ 5 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ 6 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” хэлэлцүүлэг болно 6 цагийн өмнө
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв 22 цагийн өмнө
Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна 23 цагийн өмнө
Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагнажээ Өчигдөр
Тагнуулынхан ​400 орчим тэрбум төгрөг эргэлдүүлсэн мөрийтэй тоглоомчдыг шалгаж байна Өчигдөр
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс яндан, зуух хөөлөх ажлыг тогтмол хийж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна Өчигдөр
АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуяг "Олон овоот"-ын лицензийг хууль бусаар шилжүүлж 2.5 тэрбумын хахууль авчээ Өчигдөр
Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг цахим хөгжил, инновацын салбарт шат ахиулна Өчигдөр
Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Г.Билгүүн: Байгальд ээлтэй, хурдан уусдаг бодис зам талбайд цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлж байна Өчигдөр
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг хүргүүлжээ Өчигдөр