БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна

Г.Оюунтуяа
47 минутын өмнө

Хан-Уул дүүргийн хэмжээнд орон нутгийн өмчит дөрвөн байгууллага, хувийн хэвшлийн 10  компани нийтийн эзэмшлийн гудамж, замын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Тус компаниуд нийт 3.8 сая ам метр талбайг цэвэрлэдэг. Нийслэл энэ онд цас цэвэрлэгээний 167 машинаар парк шинэчилсэн. Үүний 25 машиныг Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвд хүлээлгэн өгсөн юм.  Энэ хүрээнд тус төвийн авто баазад УБЗАА–ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн болон холбогдох албаныхан ажиллалаа.

УБЗАА–ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэлийн есөн дүүргийн зам талбайн арчилгаа үйлчилгээг хариуцан ажилладаг байгууллагуудад машин техникийн бэлэн байдал, тулгамдаж буй асуудалд зөвлөн туслах, хянан шалгах зорилгоор ажиллаж байна. Өчигдөр Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвд давс, бодисын нөөцтэй холбоотой асуудлыг шалгасан бол өнөөдөр тус төвийн авто баазад ажиллаж байна. Парк шинэчлэлтийн хүрээнд Хан-Уул дүүрэгт эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 25 цас цэвэрлэгээний машин техникийг хүлээлгэн өгсөн. Нийслэлийн хэмжээнд парк шинэчлэлт хийхээс өмнө судалгаа хийсэн. Судалгаагаар цас шүүрдэгч нэг жижиг машин найман хүний хийх ажлыг хөнгөвчилж байсан. Бид ТҮК-ийн ажилчдын хөдөлмөрийн ачааллыг багасгах зорилгоор гар багаж худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа. Мөн гар багаж буюу цас үлээгч, жижиг шүүрийг цас орохтой зэрэгцэн ажиллуулна. Ингэснээр цас дагтаршиж, цэвэрлэхэд хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлнэ” гэв.

Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвийн захирал В.Мөнх-Эрдэнэ “Манайд давс цацдаг 6, цас түрж хусдаг 5 машин бий. Өдрийн ээлжийн машинууд зам, талбайг цэвэрлэж, давс, бодисоо цацаад ажиллаж байгаа бол оройн ээлжийн машинууд авто баазад байрлаж байна.Бүх машин техник хэвийн ажиллагаатай. Мөн зам, талбайн ажилчид 1.2-1.4 сая төгрөгийн цалин авдаг байсан бол өнөөдөр 3.5 сая төгрөгийн цалин авч байна. Ажилчид маань цалиндаа сэтгэл хангалуун байгаа” гэлээ.

Хан-Уул дүүргийн менежер Ц.Эрдэнэбаатар “Өглөө хөдөлгөөн эхлэхэд халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд үүрээр машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна. Түүнчлэн өгсүүр болон уруу зам, авто машины яндангийн ус тогтдог байршлуудад давс, бодис цацсан байх шаардлагыг тавьсан. Мөн хог тээвэрлэгч компанийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал гарсан тул хог тээвэрлэгч машины явсан цаг, км, ачсан жин зэрэгт хяналт тавьж  долоо хоног тутамд шалгаж байгаа” гэсэн юм.

Энэ үеэр УБЗАА–ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн хүүхэд олноор зорчдог явган хүний замын цас цэвэрлэх ажлыг чанартай, цаг хугацаанд нь гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвийн захирал В.Мөнх-Эрдэнэд үүрэг болголоо. Мөн энэ онд багтаан цас үлээгч, шүүрдэгч жижиг машиныг нэмэлтээр хүлээлгэн өгнө гэдгийг хэлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна 47 минутын өмнө
Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагнажээ 2 цагийн өмнө
Тагнуулынхан ​400 орчим тэрбум төгрөг эргэлдүүлсэн мөрийтэй тоглоомчдыг шалгаж байна 2 цагийн өмнө
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс яндан, зуух хөөлөх ажлыг тогтмол хийж байна 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна 3 цагийн өмнө
АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуяг "Олон овоот"-ын лицензийг хууль бусаар шилжүүлж 2.5 тэрбумын хахууль авчээ 4 цагийн өмнө
Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг цахим хөгжил, инновацын салбарт шат ахиулна 4 цагийн өмнө
Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 5 цагийн өмнө
Г.Билгүүн: Байгальд ээлтэй, хурдан уусдаг бодис зам талбайд цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлж байна 5 цагийн өмнө
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг хүргүүлжээ 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛС “АЗИЙН ГАМШГИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ТӨВ”-Д ГИШҮҮНЭЭР ЭЛСЭНЭ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна 7 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэнгийн нээлт болно 7 цагийн өмнө
Нийслэлийн Байгаль орчны газрын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа Өчигдөр
Монгол Улсын хилээр их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлсэн үйлдлийг Тагнуулын байгууллага илрүүлжээ Өчигдөр
Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа Өчигдөр
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
NETFLIX-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болсноо зарлалаа Өчигдөр
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 2026 ОНД НИЙТ 53.74 КМ АВТО ЗАМЫГ ШИНЭЭР ТАВИНА Өчигдөр