БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагнажээ

Г.Оюунтуяа
51 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч зарлиг гарган, Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан итали, монгол иргэдийг төрийн одон, медалиар шагналаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Итали Улсын Триёсте хот дахь Монгол Улсын Өргөмжит консул асан Алдо Коллеони
“Найрамдал” медалиар:
  • Италийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Италийн Парламент дахь Итали-Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга Никола Карэ,
  • Милан хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Паоло Бонетти,
  • Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Алессандра Скиаво,
  • Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Гадаад сурталчилгааны газрын захирал Алессандро дэ Пэдис,
  • Урлагийн бүтээл сэргээн засварлагч Паскуали Чинзиа,
Алтан гадас одонгоор:
  • “Монгол-Италийн нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал Лхагважавын Нямаа,
  • Милан хот дахь Монгол Улсын Өргөмжит консул асан Цэвэгдоржийн Гантуяа нарыг шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байгаа эрхмүүдэд  болон тэдний гэр бүл, хамт олонд амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагнажээ 51 минутын өмнө
Тагнуулынхан ​400 орчим тэрбум төгрөг эргэлдүүлсэн мөрийтэй тоглоомчдыг шалгаж байна 1 цагийн өмнө
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс яндан, зуух хөөлөх ажлыг тогтмол хийж байна 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна 2 цагийн өмнө
АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуяг "Олон овоот"-ын лицензийг хууль бусаар шилжүүлж 2.5 тэрбумын хахууль авчээ 2 цагийн өмнө
Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг цахим хөгжил, инновацын салбарт шат ахиулна 3 цагийн өмнө
Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 4 цагийн өмнө
Г.Билгүүн: Байгальд ээлтэй, хурдан уусдаг бодис зам талбайд цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлж байна 4 цагийн өмнө
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг хүргүүлжээ 4 цагийн өмнө
МОНГОЛ УЛС “АЗИЙН ГАМШГИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ТӨВ”-Д ГИШҮҮНЭЭР ЭЛСЭНЭ 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна 6 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэнгийн нээлт болно 6 цагийн өмнө
Нийслэлийн Байгаль орчны газрын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа 23 цагийн өмнө
Монгол Улсын хилээр их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлсэн үйлдлийг Тагнуулын байгууллага илрүүлжээ 23 цагийн өмнө
Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа 23 цагийн өмнө
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
NETFLIX-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болсноо зарлалаа Өчигдөр
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 2026 ОНД НИЙТ 53.74 КМ АВТО ЗАМЫГ ШИНЭЭР ТАВИНА Өчигдөр
Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ Өчигдөр