БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа

Г.Оюунтуяа
45 минутын өмнө

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, 2026 онд нийслэлийн төсөвт 4,637.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх бөгөөд төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцоолсон. Ингэхдээ нийслэлээс улсын төсөвд 263.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ.

Нийслэлийн урсгал зардлыг 1,501.8 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг 2,007.4  тэрбум төгрөгөөр, дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийг 13.8 тэрбум төгрөгөөр баталсан юм. 

Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 265 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд 52.7 хувь нь авто замын салбарт, 32.3 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн салбарт, 8.2 хувь нь нийгмийн салбарт, 6.8 хувийг бусад салбарт зарцуулна. Тухайлбал, 12 байршилд 50.4 км авто зам, замын байгууламж шинээр барьж, 33.8 км авто замыг шинэчилнэ. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, 31 км замын гэрэлтүүлэг хийнэ. 

Улаанбаатар хотын дэд бүтэц, инженерийн барилга байгууламж, шугам сүлжээг нэмэгдүүлэхээр 2026 онд 477 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 29 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. 2026 онд 12 байршилд 15.1 км урт зам талбайн борооны ус зайлуулах шугам угсрахад 12.6 тэрбум төгрөг, Сэлбэ, Дамбадаржаа орчимд шинээр барих дэд станцын ажилд 2.4 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлнэ.

Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөг тусгасан бөгөөд гудамж талбайн камержуулалтыг нэмэгдүүлэх, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх, үерийн хамгаалалтын суваг шуудуу хийх зэрэг төсөл хөтөлбөрт зарцуулах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ирэх долоо хоногт 6–9 дүгээр ангийн хичээл цахимаар орно 41 минутын өмнө
Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа 45 минутын өмнө
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ 4 цагийн өмнө
ХӨВСГӨЛ НУУР, ТУУЛ, ОРХОН ГОЛД МӨС ЦӨМӨРСӨН ДУУДЛАГА ЗОНХИЛОН БҮРТГЭГДСЭН БАЙНА 4 цагийн өмнө
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно 4 цагийн өмнө
Баянгол дүүргийн хот нийтийн аж ахуйн салбар 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ 5 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ 5 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” хэлэлцүүлэг болно 6 цагийн өмнө
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв 22 цагийн өмнө
Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна 23 цагийн өмнө
Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагнажээ Өчигдөр
Тагнуулынхан ​400 орчим тэрбум төгрөг эргэлдүүлсэн мөрийтэй тоглоомчдыг шалгаж байна Өчигдөр
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс яндан, зуух хөөлөх ажлыг тогтмол хийж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна Өчигдөр
АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуяг "Олон овоот"-ын лицензийг хууль бусаар шилжүүлж 2.5 тэрбумын хахууль авчээ Өчигдөр
Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг цахим хөгжил, инновацын салбарт шат ахиулна Өчигдөр
Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Г.Билгүүн: Байгальд ээлтэй, хурдан уусдаг бодис зам талбайд цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлж байна Өчигдөр
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг хүргүүлжээ Өчигдөр
МОНГОЛ УЛС “АЗИЙН ГАМШГИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ТӨВ”-Д ГИШҮҮНЭЭР ЭЛСЭНЭ Өчигдөр