БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Баянгол дүүргийн хот нийтийн аж ахуйн салбар 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ

Г.Оюунтуяа
42 минутын өмнө

Баянгол дүүргийн 80 гаруй хувь нь хүн ам ихээр төвлөрсөн байшин хороолол бөгөөд худалдаа үйлчилгээний төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг. Үүнтэй холбоотойгоор дүүргийн хот нийтийн аж ахуйн салбарынхан ачаалалтай ажилладаг. Иймд Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн салбарт 24 машин, техник хэрэгслээр парк шинэчлэл хийснээ хүлээн авлаа. Тодруулбал, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар,

  • Давхар кабинтай, задгай тэвштэй, хүнсний хог хаягдал тээвэрлэдэг, хог үүрдэг чингэлэгтэй, тайзтай гээд нийт 11 машин,
  • Үүрдэг чингэлэг 9,
  • Гурван дугуйт дөрвөн ширхэг гээд нийт 24 автомашин, техник хэрэгсэл худалдан авч парк шинэчлэл хийлээ.  

Дээрх машин, техникийг “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ, “Баянгол тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т хуваарилж өгнө. Ингэснээр дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, хог ачилт сайжрах юм. Баянгол дүүрэг 2021-2024 онд 15 машин, механизмаар парк шинэчлэлт хийж байсан бол, 2025 онд хот нийтийн аж ахуйн машин техникийг сайжруулах зорилгоор дөрвөн багц тендер зарласнаас эхний хоёр тендерт шалгарсан машин техникийг хүлээж авч буй нь энэ юм. Харин 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө үлдсэн машин, тоног төхөөрөмжийг хүлээж авна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Баянгол дүүргийн хот нийтийн аж ахуйн салбар 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ 42 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ 48 минутын өмнө
ӨНӨӨДӨР: "Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” хэлэлцүүлэг болно 1 цагийн өмнө
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв 17 цагийн өмнө
Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна 17 цагийн өмнө
Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагнажээ 19 цагийн өмнө
Тагнуулынхан ​400 орчим тэрбум төгрөг эргэлдүүлсэн мөрийтэй тоглоомчдыг шалгаж байна 19 цагийн өмнө
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс яндан, зуух хөөлөх ажлыг тогтмол хийж байна 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна 20 цагийн өмнө
АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуяг "Олон овоот"-ын лицензийг хууль бусаар шилжүүлж 2.5 тэрбумын хахууль авчээ 21 цагийн өмнө
Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг цахим хөгжил, инновацын салбарт шат ахиулна 21 цагийн өмнө
Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 22 цагийн өмнө
Г.Билгүүн: Байгальд ээлтэй, хурдан уусдаг бодис зам талбайд цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлж байна 22 цагийн өмнө
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг хүргүүлжээ 22 цагийн өмнө
МОНГОЛ УЛС “АЗИЙН ГАМШГИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ТӨВ”-Д ГИШҮҮНЭЭР ЭЛСЭНЭ Өчигдөр
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэнгийн нээлт болно Өчигдөр
Нийслэлийн Байгаль орчны газрын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа Өчигдөр
Монгол Улсын хилээр их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлсэн үйлдлийг Тагнуулын байгууллага илрүүлжээ Өчигдөр
Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа Өчигдөр