БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс яндан, зуух хөөлөх ажлыг тогтмол хийж байна

Г.Оюунтуяа
2025/12/04

Айл өрхүүдэд угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд яндан, зуух хөөлөх, солих ажлыг Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс хийж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин СХД-т ажиллалаа. 

Тэрбээр “Зарим айлын зуух хуучирч, битүүмжээ алдсан, стандартын шаардлага хангахгүй болсон, угаарын хийн эрсдэлтэй болсон байна. Эдгээр айлд нөхцөл байдлын үнэлгээг хийж, зуухыг солих, шинэчлэх ажлыг хийж байна. Ингэхдээ зорилтот бүлгийн буюу олон хүүхэдтэй айл өрх, өрх толгойлсон аав, ээжүүд, ахмадуудад онцгойлон анхаарч байгаа. Улаанбаатар хотод 172 мянган айл гал түлж байна. Эдгээрээс зуухаа солих зайлшгүй шаардлагатай айл өрхүүд бий. Судалгаа шинжилгээ хийж байна” гэлээ. 

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв ОНӨАТҮГ- ын дарга Б.Баттулга “Энэ айлын хуучин зуух стандарт бус, тоосгон буруу өрөлттэй, ам нь стандарт бус, хүхээг нь цоорсон байна. Энэ нь угаартах эрсдэлийг бий болгодог. Тиймээс стандартын шаардлага хангасан зуухыг тавьж өгч байгаа юм. Ингэхдээ бид зуухны сериал дугаараар гэрээ байгуулаад, галлагааны заавар зөвлөгөө өглөө” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Ард түмний нуруу тэнийхгүй нь дээ Өчигдөр
Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа Өчигдөр
ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна Өчигдөр
Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ОХУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД ЕВГЕНИЯ КОТОВАТАЙ УУЛЗЛАА Өчигдөр
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна Өчигдөр
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ Өчигдөр
КАРАКАС ХОТОД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС 188 ХҮН НАС БАРЖ, 1500 ГАРУЙ ИРГЭН ГЭМТЭЖ, БЭРТЖЭЭ Өчигдөр
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Элсэлтийн шалгалт хими, газар зүй, нийгэм судлалаар үргэлжилнэ Өчигдөр
Д.Цогтбаяр: АН-ын ТУГ МОНГОЛ БЭЛГЭДЛИЙН ВИЗУАЛ БҮТЭЭЛ 2026/06/25
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана 2026/06/25
ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ 2026/06/25
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно 2026/06/25
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна 2026/06/25
С.Наранцогт: Ирэх онуудад эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна 2026/06/24
Монгол банкны мөнгөний бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 2026/06/24
АНУ-ЫН САНГИЙН ЯАМТАЙ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ 2026/06/24
THE HU хамтлаг 10 жилийн ойдоо зориулсан “Wolf Totem” тоглолтоо зарлалаа 2026/06/23
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГАМШГИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/06/23