БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав

Г.Оюунтуяа
2025/12/03

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 365 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 199 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 166 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 90 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Зөрчил тогтоогдсон 4 албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий удирдах албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв. Их хэмжээний хандив цуглуулсан боловч зориулалтын дагуу зарцуулаагүй, бусдыг хуурч мэхлэн төрийн албаны ёс зүйн зарчмыг зөрчсөн, үндэслэлгүйгээр өөртөө цалин урамшуулал олгосон зэрэг зөрчлийг хяналт шалгалтын явцад илрүүллээ.

Төлөвлөгөөт хяналтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 26 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Хяналт шалгалтаар хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 3 албан тушаалтны зөрчлийг тогтоон, Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар холбогдох албан бичгийг хүргүүлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.Баяр: Онцгой байдал бол орхигдуулж үл болох онцгой алба 12 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймагт 409.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн ажиллалаа 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 14 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн онцгой байдлын алба хаагчидтай уулзаж, санал сонслоо 16 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина 16 цагийн өмнө
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 18 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 20 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 9 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 12 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой 22 цагийн өмнө
Сар шинийн сорилго барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 22 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Сар шинийн баяр зориулсан өсвөрийн бөхийн барилдаан монгол бөхийн өргөөнд болно 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна 2026/02/06
“Спейшл майнинг сервис” ХХК нь Гурвантэс сумын нутагт зөвшөөрөлгүй тэсэлгээ хийж дахин ноцтой зөрчил гаргажээ 2026/02/06
Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна 2026/02/06
ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭДИЙН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ХҮРТЭЭМЖИЙГ 73.7 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖЭЭ 2026/02/06
Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо 2026/02/06
ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН УДИРДЛАГУУД УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХ САНАЛЫГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ 2026/02/06
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна 2026/02/06
ЭРДЭНЭСАНТ СУМАНД ОНЦГОЙ БАЙДЛЫН НЭГЖ БАЙГУУЛАХ ЗАРДЛЫГ ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ТУСГАХААР БОЛОВ 2026/02/06