БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.11.27) өргөн мэдүүллээ.

Үндэсний баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн ч энэ нь олон улсын допингийн стандарттай нийцэхгүй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр ирээд хүчингүй болох тохиолдол гарч буйг дурдаж, улсын цолыг шинжилгээний хариу ирсний дараа олгодог байхаар хуульчлах шаардлагатайг хуулийн төсөл санаачлагчид тодотгов.


Мөн хурдан морь унадаг хүүхдийн эрх зүйн асуудлыг хөндөж, амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг анхаарах нь зүйтэй гээд, үүнтэй зэрэгцэн унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлж, улс, аймаг, сумын оны шилдэг унаач цол олгодог байхаар хуулийн дээрх хуулийн төсөлд тусгажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд  төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх агентлагуудын орон нутаг дахь байгууллагын захирал, удирдлагуудыг томилох, чөлөөлөх эрхийг хуулиар Засаг даргад олгох асуудлыг тусгасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоох” 37 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 26 газар, хэлтсийг тогтоосон байдаг юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Суудлын автомашинууд мөргөлдсөний улмаас нэг хүүхдийн амь хохирч, хоёр хүн гэмтжээ 1 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 1 цагийн өмнө
Улаанбаатар хотын ууган хийд Дамбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлаж, “Шашин, соёлын цогцолбор” байдлаар тохижуулна 1 цагийн өмнө
“МОНГОЛ-ЯПОНЫ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН XII ДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ” БОЛЛОО 2 цагийн өмнө
Д.Хадбаатар: Иргэд бидний хамтын зүтгэл, оролцооны үр дүнд Улаанбаатар хот ямар ч галын дуудлагагүй өнжих боломжтой 4 цагийн өмнө
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр
Г.ЗАНДАНШАТАР: ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫН ИЛҮҮ ЦАГИЙН УРАМШУУЛАЛД НЭГ ТЭРБУМ, ОНОШЛУУРТ 400 САЯ ТӨГРӨГ ГАРГАНА Өчигдөр
Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орсноор булшлах хог хаягдлын хэмжээ 8 хувиар буурна Өчигдөр
И.Мишээл: “Найрамдлын II зэргийн одон” хүртсэндээ гүнээ хүндэтгэлтэй, чин сэтгэлээсээ талархаж байна Өчигдөр
Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2025/11/25
ЦЕГ: Банк, санхүүгийн байгууллагын нэрийг ашиглан залилах тохиолдол нэмэгдэж байна 2025/11/25
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар Б.Төгсбаярыг томилно 2025/11/25
Сурвалжилга: Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна 2025/11/25
П.Амаржаргал: Улс тунхагласан өдөр бол таныг хамгаалах хуулийг баталсан өдөр юм шүү дээ 2025/11/25
МОНГОЛ УЛС ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР АНХ УДАА СОНГОГДЛОО 2025/11/25
ОБЕГ: Увс аймгийн "Шинэ Улаангом зах" -д гарсан галыг унтраахаар ажиллаж байна 2025/11/25
НИТХ: Ирэх онд Нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг байхаар баталжээ 2025/11/25
“Ээмэг, бөгж худалдан авах гэсэн боловч залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ 2025/11/25
Баруун болон төв, зүүн аймгуудын зарим нутгаар цасан шуурга шуурна 2025/11/25
“Халзан бүрэгтэй” төсөл ESG Catalyst шагнал хүртлээ 2025/11/25