БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа

Г.Оюунтуяа
15 минутын өмнө

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр Богд хааны ордон музейд “Хаан Чингэл баатар” баатарлаг тууль хайллаа.

 Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн ёслолыг нээж хэлэхдээ, баатарлаг туульсын агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, түгээн дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, уламжлуулах, хадгалахын чухлыг онцолж, үүнд идэвх санаачилгатай оролцож байгаа байгууллага, эрдэмтэн судлаач, оюутнуудад талархал илэрхийллээ.

Тууль хайлах зан үйл, “Хаан Чингэл баатар” баатарлаг тууль болон туульчдыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Т.Баясгалан танилцуулж, туулийн онцлогийг МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, докторант И.Даваадорж тайлбарлав.

Монгол Улсын консерваторын багш, морин хуурч, хөөмийч А.Маргад “Чингис хааны магтаал” хэлж, Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Э.Баатаржав нар “Алтайн магтаал“ болон “Хаан Чингэл баатар” тууль хайллаа.

“Хаан Чингэл баатар” тууль нь хамтын үйл хэрэг, дайсны эсрэг хүчээ нэгтгэснээр ялалт байгуулж буй тухай өгүүлж, эв эеэ хичээн, нэгдэн нягтрахыг зааж сургасан, андын холбоо, нөхөрлөл, эв нэгдлийн сэдэвт баяд, дөрвөд, урианхай туульчдын урын сангаар уламжлагдсан тууль юм.

Тууль хайлах ёслолыг Богд хааны ордон музей, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгууллаа.

“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 13 дугаар зарлигийн дагуу жил бүрийн Хаврын тэргүүн болон Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр баатарлаг туульс хайлдаг уламжлалтай юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна 2 минутын өмнө
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа 15 минутын өмнө
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ 39 минутын өмнө
АЛБА ХААГЧИД 23 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 132 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 55 минутын өмнө
Ө.Шижир: Ид хүйтнээр хүүхдүүдийн хичээлийн амрааж наймдугаар сарын 01-нд оруулж байя 2 цагийн өмнө
ТӨӨРСӨН, СУРАГГҮЙ БОЛСОН 15 ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЛОО 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 2 цагийн өмнө
С.НАРАНГЭРЭЛ: Монгол хүмүүний язгуур мөн чанар, генд нь хадгалагдаж иржээ 2025/11/21
ХАЛЗАН БҮРЭГТЭЙН ОРД ТӨРИЙН ХАЛДАШГҮЙ “ХАМГААЛАЛТАД”ОРЖ, АГУУЛАГДАХ УРАНЫГ БАГА ГЭЖ ҮЗЖЭЭ 2025/11/20
ОЮУТОЛГОЙН СОНСГОЛ 12 САРЫН 18-НД ЭХЭЛНЭ 2025/11/20
Нийслэлийн ЗДТГ "АРО" гэрчилгээ авлаа 2025/11/20
Томуугийн улирлын идэвхжил эхэлж эмнэлэгт хандсан 281,624 хүний14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ 2025/11/20
Н.УЧРАЛ: Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө 2025/11/20
Өрхийн эмнэлгүүдийг “Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд” холбоно 2025/11/20
Монгол Улсын Их Хурлын даргаар Ням-Осорын Учралыг сонголоо 2025/11/20
Хохирогч О.Нарангарав: Надад эсвэл миний хүүхдүүдэд ямар нэгэн зүйл тохиолдвол энэ бүхэн БИШЭЭГИЙН ЭРДЭНЭСҮХ-тэй шууд холбоотой 2025/11/20
Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина 2025/11/20
Х.Нямбаатар: Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна 2025/11/20
Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025/11/20
НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ 2025/11/20