УИХ-ын гишүүн Ө.Шижир: 12/01-02/01-хүртэл ид хүйтнээр хүүхдүүдийн хичээлийн амрааж наймдугаар сарын 01-нд оруулж байя.
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Ковидын үеэр буюу ид хүйтний үед хөл хорио тогтоож хичээл сургууль, цэцэрлэг амарсан. Тухайн үед хүүхдүүдийн ханиад томуу, агаар замын халдварт өвчлөл 80% буурсан. Үүнийг дагаад эмийн компаниудын борлуулалт ч мөн адил өвлийн улиралдаа энэ хувиар унасан. Ханиад томуу, агаар амьсгалын эм, бүтээгдэхүүн оруулж ирдэг ххк-нуудын борлуулалтын 60% энэ хэдхэн сард л ашигаа олдог…. Нэг үгээр хэлвэл хүүхдүүдийн туссан ханиад, өвдсөн хатгаа, өвчилгөө томуу-с ихэнхи ашигаа олдог гэсэн үг…..
20-р зуунд социализмийн цаг үед Монголчуудыг шашны үзэл суртлаас салгах гэж 9.1 бол ерөөсөө бидний баяр даа, гэсэн пропаганда ОХУ-с явуулж эхэлсэн байдаг. Харин өнөө үед хэрэггүй бөгөөд бид бодит нөхцөл байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй. Бид чинь Дэлхийн хамгийн хүйтэн өвөлтэй улс шүү дээ. Дэлхийн хамгийн хүйтэн өвлөөр хүүхдүүдээ -40 градуст цэцэрлэг, сургуульд энэ их утаан дунд явуулах нь хэр зөв бэ? Ядаж байхад хятадаас худалдаж авч байгаа түлшинд??? Тохирлын гэрчилгээ байгаа юу, хэд дэхь удаагаа Улаанбаатар хотын иргэд дээр утаан дээр туршилт хийгээд байгаа юм бэ? Монгол ардын намын дарга удирдлагууд… бүүр гомдмоор нь Хятадууд манай хотын удирдлагуудтай нийлээд…
Тиймээс ер нь цаашид жил бүрийн 12.01-с эхлэн дараа оны 2.01 хүртэл идэр есийн өвлийн хүйтнээр буюу Монголчуудын хэлдэгээр 9 эхлээд 1 ес, 2 ес 3 ес 4 ес-д ЕБС-ийг амраагаад 5 ес буюу тавьсан будаа хөлдөхгүй, 6 ес буюу зураасан зам гарах үед хичээлийн хаврын улиралыг эхлүүлээд, хичээлийн шинэ жилийг 9.01н биш 8.01-нд эхлүүлдэг байвал ямар вэ? Нэг бол хэдүүлээ эмийн хэдэн ххк-нуудын төлөө цэцэрлэг, хичээл, сургуулийг өвөлжин явуулья, үр дүнд нь эмийн ххк-нууд цөм хийж бид өдөр бүр эмнэлэгт мөнгө үрнэ. Үгүй бол хүүхдүүдийнхээ төлөө өвөл идэр ес-н 1 сар гаран 45 хоног хугацаанд амрааж байя…эмийн ххк-нууд уу үр хүүхдүүд үү? Энэ үед хүүхдийнхээ ханиад томуу, агаар амьсгалын өвчлөлийн эсрэг хичнээн төгрөг шинжилгээнд өгч, эм тарианд өгч, нааш цааш зардалд зарцуулж байгаагаа тооцож үзээд энэ доор коммент бичээрэй...Маш чухал чухал судалгаа байх болно…." гэжээ.