БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хохирогч О.Нарангарав: Надад эсвэл миний хүүхдүүдэд ямар нэгэн зүйл тохиолдвол энэ бүхэн БИШЭЭГИЙН ЭРДЭНЭСҮХ-тэй шууд холбоотой

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Олон жил гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав цахим хуудаснаа дараах мэдэгдлийг нийтэлжээ.


Тэрээр "Айж байна, Бишээгийн Эрдэнэсүх нь 10-р сарын 16-нд 461-р ангид 30 хоног хоригдсон.

Гэвч хугацаанаасаа өмнө, 10-р сарын 30-нд “Надтай болон хүүхдүүдэд ойртохгүй, уулзахгүй байх” сануулгатайгаар суллагдсан. Тэрэлжийн гүүрэн дээрээс баригдах үедээ Гаальтай Highlander маркийн автомашин дээр 0201УБК хуурамч дугаар зүүж яваад цагдаагийн байгууллагынханд баригдаж хоригдсон байдаг. Одоо ч энэ машинаа энэ дугаартай нь унаж замын хөдөлгөөнд оролцож байгаа нь хууль хүчний байгууллагын шийдвэрийг уландаа гишгэж байгааг харуулж байна. Хуулийн байгууллагад удаа дараа мэдэгдсэн ч өнөөг хүртэл ямар ч арга хэмжээ авч, шалгаж тогтоохгүй байна. Тэр машинтайгаа хэвийн зорчиж, бидэнтэй зам дээр санаатайгаар таарч шахах, мөргөх гэж оролдох,

• Хүүхдүүдийг сургуулиас нь аваад явах замд байнга өөдөөс гарч ирэх

• Ойртохгүй байх шаардлагыг бүрэн зөрчиж, тогтмол тааралдах оролдлого хийх нь надад болон хүүхдүүдэд амь нас, эрүүл мэндийн бодит аюул учруулж байна.

Хэрэв надад эсвэл миний хүүхдүүдэд ямар нэгэн зүйл тохиолдвол энэ бүхэн Бишээгийн Эрдэнэсүхтэй шууд холбоотой гэдгийг мэдэгдэж байна" гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
Н.УЧРАЛ: Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө 43 минутын өмнө
Өрхийн эмнэлгүүдийг “Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд” холбоно 1 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурлын даргаар Ням-Осорын Учралыг сонголоо 1 цагийн өмнө
Хохирогч О.Нарангарав: Надад эсвэл миний хүүхдүүдэд ямар нэгэн зүйл тохиолдвол энэ бүхэн БИШЭЭГИЙН ЭРДЭНЭСҮХ-тэй шууд холбоотой 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна 3 цагийн өмнө
Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 3 цагийн өмнө
НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ 4 цагийн өмнө
МАН-ын удирдах зөвлөл долоон бодлогын хороо байгуулжээ 4 цагийн өмнө
А.Амартүвшин: Сандал, ширээгүйн улмаас 12 сургууль бүрэн хүчин чадлаараа хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй байна 5 цагийн өмнө
“Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг шалгаж байна 7 цагийн өмнө
Э.Дөлгөөн: Хил даваад хэрүүл хийж, баг тамирчид руу дайрна гэдэг байж боломгүй зүйл шүү 7 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Б.Ринчен судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 8 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар дүүргүүдийн Засаг дарга, хэлтсийн дарга нартай нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ Өчигдөр
"UB DEBATE 2025" СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Кино зураг авалтад ашиглах зориулалттай хуурамч долларыг Банкинд солиулахыг завджээ Өчигдөр
ХЗБХ: Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа Өчигдөр
Энэ онд багтаан 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна Өчигдөр
МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д ЭКСПОРТЛОХ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ, 100 САЯ ТОННД ХҮРГЭХ САНАЛ ТАВИЛАА Өчигдөр
Энэ баасан гаригт зах, худалдааны төвүүд амарна Өчигдөр